Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ
Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно
Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
96 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Казахстан: Эдийн засаг, нөөц баялаг, хөгжлийн чиг хандлага
УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн заалыг амралтын өдөр сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг өргөн барив
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилээр олгохоор боллоо
Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
ТЕАТРЫН БАРИЛГА ТӨСӨВТ СУУСАН Ч ЭЦЭСЛЭН БАТЛАГДААГҮЙ
Аливаа улс орны хөгжил, дэвшлийг тодорхойлох хамгийн энгийн арга бол театр, урлагийн төвшинг л харах хэрэгтэй гэж ярих нь бий. Арга ч үгүй биз. Театрын урлаг нь соёл, ёс заншил гээд оюуны нөр их хөдөлмөр өрнөдөг газар. Тийм ч учраас тэд нийгмээ араасаа дагуулагч, манлайлагч байдаг. Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл өчигдөр Улсын Драмын эрдмийн театраар зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан юм.
Салбарынхаа сайдад театрынхан тулгамдаад байгаа асуудал болон хийж хэрэгжүүлсэн бүхнээ өгүүлсэн юм. Улсын Драмын эрдмийн театрын захирал Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуугийн хэлснээр манай драмын урлаг өнгөрсөн жилүүдэд төлөвлөгөөнийхөө дагуу нэлээд ургац арвинтай ажилласан ажээ. Театрын хөрөнгө мөнгөний асуудлыг улс шийддэг. Жил бүр гурваас дөрвөн аймгаар аялан тоглолт хийж, орон нутгийн үзэгчдэдээ өөрсдийн уран бүтээлээ хүргэдэг юм.
Тэрээр салбарын сайдаасаа хамгийн түрүүнд байрны асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн. Учир нь Драмын театр одоогийн байраа Үндэсний дуу бүжгийн чуулга болон Хүүхэлдэйн театртай хамтран ашигладаг юм. Энэ нь тун хүндрэлтэй байдаг хэмээн ярьсан. Мөн жүжигчид болон ажилчдын нийгмийн асуудалд яам анхаарал хандуулахыг хүслээ. Өнөөдрийн байдлаар хэрэгжиж байгаа хууль нь батлагдаад удсан, урлагийн ажилтнуудын шагнал урамшуулалд олгодог хөрөнгө мөнгө нь хэтэрхий бага аж. Мөн хамгийн чухал зүйлийн нэг бол театрын гадаад харилцаа юм.
Уулзалтын үеэр ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлээс тодруулга авсан юм.
-Өнөөдөр драмын театрын ажил байдалтай танилцаж байна. Драмын театрт шийдэх ёстой асуудлууд уул шиг биш юм аа гэхэд овоо шиг хуримтлагдсан санагдлаа?
-Соёл, спорт, аялал жуулчлалын яам гэж тусдаа нэг яам болон байгууллагдсанаар их олон зүйлийн хүлээлт үүссэн. Үүний нэгээхэн жишээ нь мэргэжлийн урлаг болон тухайн уран бүтээлчдийн талаар авч хэрэгжүүлэх ажил юм. Яагаад гэвэл тэр хүмүүст мэргэжлийнх нь онцлогт тохирсон бодлого, шийдвэр хэрэгтэй байдаг. Яг үүнийг биднээс хүлээж байгаа. Жишээлбэл, урд өмнө нь оюуны өмчийн хууль гарахад киноны болон театрын асуудлуудыг түүнд тусгаж чадахгүй л өнгөрдөг. Эсвэл Хөдөлмөр хамгааллын хууль гаргахад нөгөө л соёл урлагийн ажилтнууд орхигдон үлддэг тал байсан.
Сүүлийн хорин жилд мэргэжлийн байгууллагууд яг мэргэжлийн талаас хөгжихөд нь гол хэрэгтэй асуудлуудыг нь орхигдуулжээ. Тэр нарийн зүйлсийг нь анзаарахгүй явсан учраас өнөөдөр бидний өмнө энэ их ажил хураагдаад, хуримтлагдаад байж байна. Бид маш олон барилга байгууламж барьсан. Харамсалтай нь театр гэж ганц ч зүйл ороогүй байна. Энэ байдлыг л арилгах зорилгоор бид ажиллаж байгаа. Тиймээс өнөөдөр Драмын театрт ажиллаж, уран бүтээлчдийнхээ санал сэтгэгдлийг нь сонсоод явж байна даа.
-Энэ олон асуудлаас хамгийн түрүүнд барьж аваад шийдчихэж болох юу байна вэ?
-Мэргэжлийн үйл ажиллагааны үнэлэмж, үнэлгээг нэмэх санал гаргаж байна. Жишээлбэл, драмын жүжгийн зохиол, тайзны чимэглэл, зураг чимэглэл гэх мэт асуудлуудыг Оюуны өмчийн хуулинд тусгагдаагүй учраас нийгмийн халамж нь тааруу байдаг юм. Энэ зүйлүүдийг засч, залруулахын тулд эхлээд ажиллах болно.
-2013 оны төсөвт шинээр театр барих талаар тусгагдсан гэсэн?
-Ирэх оны төсөвт шинээр театр барих асуудал тусгагдсан. Удахгүй энэ ажил хэрэгжээд эхлэх байх. Гэхдээ төсвийн тодотгол яг эцсийн байдлаар батлагдаагүй. Тодорхой болсон хойно нь холбогдох ажлуудыг нь өрнүүлнэ.
-Театрынхан маань гадагшаа олон улсын наадамд оролцох болон гадаад харилцаагаа өргөжүүлэх хэрэгтэй байна гэж ярилаа. Энэ тал дээр нь чухам яаж дэмжиж ажиллах боломжтой вэ?
-Гадаад харилцааг дээшлүүлэх ямар л гарц байна түүнийг нь бид дэмжиж ажиллана. Ерөнхий найруулагч Наранбаатар бид бүхэн Монголдоо ажиллаад баймааргүй байна.
Гадаадын олон наадмуудад оролцож, өөрсдийгөө дэлхийн театрын урлагт хаана яваагаа мэдэх нь зүйтэй гэсэн. Үүнийгээ камерын урлагаар дамжуулан хийх боломжтой юм байна. Хамгийн наад зах нь энэ зүйл дээр нь дэмжээд ажиллах боломжтой.

0 Сэтгэгдэл