Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ
Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно
Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
96 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Казахстан: Эдийн засаг, нөөц баялаг, хөгжлийн чиг хандлага
УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн заалыг амралтын өдөр сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг өргөн барив
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилээр олгохоор боллоо
Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Ерөнхий сайд Дорнод аймагт ажиллаж байна
Ерөнхий сайд Н.Алтанхуяг зүүн аймгуудад ажиллах томилолтоо эх орны наран ургах зүүн хязгаар Дорнод аймгаас эхлүүллээ.
Чойбалсангийн нисэх буудалд газардангуут Засгийн газрын тэргүүн “Залуус” хотхоны барилгын ажилтай танилцав. Тус хотхон нь Дорнодын залуус болон бага дунд орлоготой өрхүүдэд зориулан орон нутгаас эхлүүлсэн томоохон бүтээн байгуулалтын ажил аж. Нийт 50 га газарт 535 айлын тохилог орон сууц барих энэ ажил Дорнод аймгийн хувьд анхны томоохон бүтээн байгуулалтын төсөл юм. Хотхоны барилгын ажилд нийт 4 тэрбум төгрөг зарцуулагдах тооцоотой байгаа ба барилгын ажлыг “Дорнод гурил” ХХК өөрийн хөрөнгөөр барьж, харин цэвэр бохир усны систем, дэд бүтцэд зориулан улсын төсвөөс 600 сая төгрөг гаргаж байгаа.
Барилгын ажил энэ зун эхэлсэн, өнөөдрийн байдлаар 16 айлын орон сууцыг барьж байна. 1 метр квадратын үнийг 900 мянган төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар тооцоолж байгаа учир орон нутагт эрэлт, захиалга их байгаа гэж орон нутгийн удирдлагууд танилцуулсан.
Засгийн газрын тэргүүний зүгээс “Метр квадратын үнийг илүү буулгаж байж зорилтот зах зээл болох бага дунд орлоготой иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн ажил болно. Барьж эхлээд буй энэ хотхоныг дунд орлоготой өрхөд зориулж босгоод, бага орлоготой иргэдэд илүү хямд өртгөөр босох өөр төсөл эхлүүлэх нь зүйтэй юм байна” гээд энэ талаар эргэн ярилцахаа хэллээ.
Дорнод аймагт хийх ажлын айлчлалынхаа хүрээнд өнөөдөр аймгийн удирдлага, газрын тосны салбарынхан зэрэг холбогдох албаныхантай уулзалт хийж, тодорхой асуудлуудыг шийдвэрлэнэ. Мөн өнөөдрийн 17:00 цагаас аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл