УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Намрын номын өдрүүд
Ургацын баяр, найр хурим гээд намрын улирал хамгийн хөл хөдөлгөөн ихтэй үе. Харин энэхүү найр хуримын сарыг үдэж оюуны салбар гэгддэг ном бүтээгчид, зохиолчид маань энэ жилийн тайлан болсон олон сайхан бүтээлээ дэлгэдэг “Номын баяр”-аа хийх гэж байна. Энэ сарын 7-9-ний өдрүүдэд болох номын баяр энэ удаа “Улаанбаатар бизнес хөгжлийн төв”-ийн үзэсгэлэнгийн танхимд болох аж.
Жил жилийн номын баяр өөр өөрийн гэсэн онцлог үйл явдалтай байдаг. Энэ удаагийн баярын онцлог нь 2012 онд бүтээгдсэн шинэ бүтээлүүдийг онцлон танилцуулхаар төлөвлөжээ. Учир нь энэ жил номын салбарынхны хувьд оюуны өндөр бүтээмжтэй, үйл явдал ихтэй жил болж байна.
Уншигч та шинээр гараад эрэлт ихтэй байгаа бүтээлүүдийг авч амжихгүй байгаа бол гурван өдрийн турш зохион байгуулагдах номын баярын өдрүүдээр зав гарган зочлоорой. Уламжлал ёсоор ном хэвлэлийн байгууллагуудаас эрхлэн гаргасан бүтээлүүд болон хуучин ховор номын худалдаа, зохиолчдын гарын үсэгтэй, 5-50% хямдралтай худалдаа, энэ жилийн онцлог номуудын танилцуулга, шинэ номын нээлт болно.

0 Сэтгэгдэл