Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа
Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
БАГШ НАР ТЭТГЭМЖЭЭ ИРЭХ ОНООС АВЧ ЭХЭЛНЭ
УИХ-ын Нийгмийн бодлого боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар боловсролын салбарын зарим ажилтан тэтгэвэрт гарахдаа авдаг нэг удаагийн тэтгэмжийн талаар хэлэлцэв. Өмнөх парламентын үед 5000 багш, ажилтны 24-36 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг олгох тухай гишүүд өргөн барьсан юм. Үүнийг нь ирэх оны төсөвт суулгаагүй гэж тухайн үед хуулийн төсөл өргөн барьсан Д.Оюунхорол гишүүн Ерөнхий сайд Н.Алтанхуягтай чуулганы хуралдааны үеэр багагүй маргасан. Энэ төслийг өчигдөр НББСШУБХ-ны хуралдаанаар хэлэлцэхэд гишүүд өөр өөр байр суурьтай байв. Хуралдааны үеэр тэтгэмжийг нэг дор бөөнөөр нь олговол төсөвт хүндрэл учрах тул тодорхой хугацаанд, үе шаттайгаар өгөх нь зүйтэй гэсэн санал гишүүдээс гарав. Ингээд хуралдаан түр завсарлаж, хэрхэн зохицуулах талаар сайтар зөвлөлдсөний дараа эргэн хуралдахаар болов.
Байнгын хороо эргэн хуралдаад багш болон боловсролын салбарт ажиллаж байгаа албан хаагч, ажиллагсдыг хоёр хуваан тэтгэлэг олгох хугацааг өөрөөр шийдэв. Боловсролын салбарын туслах ажилчдыг тэтгэвэрт гарахад нь олгох нэг удаагийн тэтгэмжийн хугацааг хойшлуулж, 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр санал гаргасныг дэмжив. Харин багш нар тэтгэвэрт гарахад авах нэг удаагийн тэтгэмжийг 2013 оны нэгдүгээр сараас эхлэн олгохоор болжээ.
Сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, сургалтын менежер, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, сургууль, цэцэрлэгийн эмчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгох асуудлыг 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр гишүүд дэмжижээ. Гурав дахь санал болох сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн багш, туслах багшид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас олгох асуудлыг 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэхийг дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар мөн хэлэлцээд олонхийн санал авлаа.
УИХ-ын Нийгмийн бодлого боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар боловсролын салбарын зарим ажилтан тэтгэвэрт гарахдаа авдаг нэг удаагийн тэтгэмжийн талаар хэлэлцэв. Өмнөх парламентын үед 5000 багш, ажилтны 24-36 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг олгох тухай гишүүд өргөн барьсан юм. Үүнийг нь ирэх оны төсөвт суулгаагүй гэж тухайн үед хуулийн төсөл өргөн барьсан Д.Оюунхорол гишүүн Ерөнхий сайд Н.Алтанхуягтай чуулганы хуралдааны үеэр багагүй маргасан. Энэ төслийг өчигдөр НББСШУБХ-ны хуралдаанаар хэлэлцэхэд гишүүд өөр өөр байр суурьтай байв. Хуралдааны үеэр тэтгэмжийг нэг дор бөөнөөр нь олговол төсөвт хүндрэл учрах тул тодорхой хугацаанд, үе шаттайгаар өгөх нь зүйтэй гэсэн санал гишүүдээс гарав. Ингээд хуралдаан түр завсарлаж, хэрхэн зохицуулах талаар сайтар зөвлөлдсөний дараа эргэн хуралдахаар болов. Байнгын хороо эргэн хуралдаад багш болон боловсролын салбарт ажиллаж байгаа албан хаагч, ажиллагсдыг хоёр хуваан тэтгэлэг олгох хугацааг өөрөөр шийдэв. Боловсролын салбарын туслах ажилчдыг тэтгэвэрт гарахад нь олгох нэг удаагийн тэтгэмжийн хугацааг хойшлуулж, 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр санал гаргасныг дэмжив. Харин багш нар тэтгэвэрт гарахад авах нэг удаагийн тэтгэмжийг 2013 оны нэгдүгээр сараас эхлэн олгохоор болжээ.
Сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, сургалтын менежер, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, сургууль, цэцэрлэгийн эмчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгох асуудлыг 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр гишүүд дэмжижээ. Гурав дахь санал болох сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн багш, туслах багшид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас олгох асуудлыг 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэхийг дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар мөн хэлэлцээд олонхийн санал авлаа.
Т.Цэлмэг
0 Сэтгэгдэл
























