УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
ЗУРААЧ, БАРИМАЛЧ ХОЁР “ЦАГААНДАРИУМ” ГАЛАРЕЙД ХАНЬСАНА
Зураач Ч.Хүрэлбаатар, уран барималч Б.Дэнзэн нар “Цагаандариум” арт галерейд хамтарсан үзэсгэлэнгээ өнөөдөр нээж олны хүртээл болгоно.
Эл үзэсгэлэнд ОХУ-ын Санкт-Петербург хотын Репиний Академийг дүүргэсэн хоёр уран бүтээлч сүүлийн үеийн шинэ бүтээлүүдээ дэлгэн сонирхуулах юм байна.
Реалист аргаар урладаг, Монголын урчуудын эвлэлийн хорооны шагналт зураач Ч.Хүрэлбаатар бүтээлүүддээ нарийн деталчиж ажилладаг, бараандуу бор саарал өнгө ашигладаг. Гадаад дотоодод бие даасан болон хамтарсан үзэсгэлэнгээ олон удаа дэлгэж байсан түүний бүтээлүүд Монголын уран зургийн галерей, АНУ-ын “Pierre House Gallery”, Японы “Fukuoka Art Museum”, “Toyota” company, болон Англи, ОХУ, БНХАУ, АНУ, Франц, Герман, Итали, Унгар, Шведийн уран зураг сонирхогчдын хувийн цуглуулгад багтдаг.
Их зохиолч Б.Ринченгийн ач, палеонтологич Р.Барсболдын хүү уран барималч, зураач Б.Дэнзэнг Улаанбаатарын төвд байрлах С.Зориг агсны хөшөө, “Централ таур”-ын өмнөх цэцэрлэгт талбайд Хубилай хааны захидлыг Ромын папад хүргэсэн элч төлөөлөгч, нэрт жуулчин Марко Поло, Их дэлгүүрийн өмнө байрлах “Битлз” хамтлагийн хөшөөг урласан гэдгээр нь хэн хүн андахгүй. Тэрээр Улаан-Yдэд төрж Монголд өссөн. Орос, Польш, Унгар улсад түүний бүтээсэн олон сайхан баримал сүндэрлэн байдаг билээ.

0 Сэтгэгдэл