Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ “Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана 2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
Ө.Энхтүвшин: Бид төрийн ажил гацаагаагүй, гацаах ажлыг АН хийж байна

УИХ дахь бүлэггүй “бүлэг” буюу МАН-ын гишүүд өнөөдөр хуралдаж, “Хууль зөрчиж  Өвөрхангайн хоёр гишүүнийг тангараг өргүүлэх асуудлыг хойшлуулах тал дээр бат зогсоно” гэдгээ гишүүд ярилцжээ. Энэ талаар МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, “Бид улс орны ажлыг цалгардуулаагүй. УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхэд бид бэлэн байгаа. Гэвч олонх болсон намынхан улс орны ажлыг бус хууль бусаар Өвөрхангайгаас сонгогдсон хоёр хүнийг тангараг өргүүлэх гээд хэлэлцэх асуудлын дарааллын эхэнд зоочихоод байна. Ийм байдлаар хуулийг илтэд зөрчсөн зүйлтэй бид эвлэрч чадахгүй. Тиймээс чуулганы хуралдаанд оролцохгүй байгааг иргэд ойлгох хэрэгтэй. Гэтэл МАН-ынхан ажил тасалдууллаа гэх мэтээр ярьж байна. Манай намын гишүүд тангараг өргөх асуудлаас бусад байнгын хороодын хуралдаанд оролцож, шийдвэрлэх асуудлаа хэлэлцээд явна. Бидэнд хоёр намын хооронд ярилцаж зөвшилцөх хугацаа байсан. Гэхдээ Ардчилсан намынхан зөвшилцөх хүсэлгүй байгаа учир Өвөрхангайгаас сонгогдсон гишүүдийн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандахаар болсон” гэв.  Харин УИХ-ын гишүүн С.Бямбацогт
-“Бид төрийн ажлыг гацаагаагүй. Бид хууль зөрчөөгүй. Хуулинд Төрийн ордны эргэн тойронд 20 метрт жагсаал цуглаан, суулт хийхийг хориглосон байгаа. Тэрнээс биш ордон дотор гэсэн заалт байхгүй. Тиймээс хуулийг гуйвуулахгүй байх хэрэгтэй. Бид хууль зөрчсөн үйлдлийг гаргуулахгүйн тулд  бололцоотой бүх аргаар тэмцэх болно” гэлээ.


Д.МӨНХ

0 Сэтгэгдэл
Эд нарын ярьж байгаагээ,ёстой нэг нүдэнд хүйтэн шаарнууд шүүдээ,яахлаараа ийм амьтад энэ намд шургалдаг байнаа,танхимын үүд хааж буйдан тавьчихаад сууцгааж чуулган чуулуулахгүй байсанаа яах гэж байгаа тэнэгүүд вэ?
Хамгийн их уншсан