Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ “Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана 2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
СЕХ-ноос болж хамгийн их хохирсон нь МАН биш МАХН-МҮАН гэв

МАХН улс төрд үүсээд байгаа байдлын талаар хэвлэлийнхэнд баримталж байгаа байр сууриа илэрхийлэв. “2012 оны УИХ-ын сонгуулийн будлиан, СЕХ-ны хууль бус шийдвэрээс болж хамгийн их хохирсон улс төрийн хүчин бол МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл. Тухайн үед СЕХ-ны хууль бус шийдвэрээр МАХН-ын дарга, “Шударга ёс” эвслийн тэргүүн Н.Энхбаяр болон МАХН, МҮАН-ын зарим гишүүд нэр дэвшигчидийн жагсаалтаас хасагдаж байсан. Мөн сонгуулийн үеэр иргэний үнэмлэх шинээр хэвлэж олноор нь тарааж будилуулсан, бэлэн мөнгө их хэмжээгээр тараасан, машинаар санал хурааж тоолсон зэрэг олон хууль бус үйлдлүүд гарч байв. Гэтэл тэр үед МАН-ынхан шударга ёс, хараат шүүхийн талаар ийнхүү дуугарч байгаагүй” гэж МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба хэлсэн. Түүний хэлж байгаагаар МАХН-ын дарга Н.Энхбаяр, түүний хүү Э.Батшугар нарыг сонгуульд нэр дэвшүүлээгүй нь СЕХ болон МАНАН-гийн хийсэн ажил аж.
Мөн энэ хэвлэлийн хурлын үеэр
Хүний эрхийн үндэсний комиссын дарга асан Д.Солонго намынхаа гишүүчлэлийг сэргээж байгаагаа хэлсэн юм. Тэрээр энэ намд ганцаараа бус Сонгинохайрхан, Баянгол дүүргийн 50 гаруй хүнийг ууган намдаа гишүүчлэлээ сэргээхтэй давхцаж байгаа аж.

 Д.МӨНХ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан