Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ “Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана 2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
Үйлдвэржилтийн шинэ эринд үндэсний үйлдвэрлэгчид оролцоогоо тодорхойлох нь чухал

Монгол Улсад “Үйлдвэржилтийн шинэ эрин үе” эхэлж байгааг зарлаж, энэ үйл ажиллагааг эхлүүлэх нээлтийн арга хэмжээ өчигдөр Төрийн ордонд болсон. Харин өнөөдөр ҮХАА-н сайд Х.Баттулга хүнд үйлдвэрлэлийн салбарт хамаарах ТББ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монголын нүүрсний ассоциаци, Төмөрлөг, машин үйлдвэрлэлийн холбоо, Химийн инженер технологичдын холбоо гэх мэт ТББ-ын төлөөлөгчид ирж, салбарын сайдтайгаа нээлттэй ярилцав.  

Мэргэжлийн боловсон хүчин муутай, Монгол Улсад үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн технологичид олон байдаг ч мэргэжлээрээ ажилладаггүй, мөн гадаадын өндөр хөгжилтэй орнуудад сургууль төгссөн, эрдмийн зэрэг цол хамгаалсан нь үйлдвэрлэлээс тасархай хөрсөн дээр буусан ажил хийдэггүй гэх мэт шүүмжлэлийг тэд сайддаа дуулгав.

Мэргэжлийн ТББ-уудын хувьд гишүүнчлэлийн татвар хураамж байхгүй, үйл ажиллагаа нь тогтмол биш байгааг сайд шүүмжилж, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор гэх мэтээр үйлдвэрлэлийн салбарт ажил хийгдэх гэж байгаа энэ үед холбоод нэгдсэн зохион байгуулалтад ороод яамтайгаа хамтран ажиллах хэрэгтэйг санууллаа. Учир нь, нэг чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг маш олон ТББ байгааг цэгцэлж, хамтарч асуудлаа яриад саналаа нэгтгээд оруулж ирж байх хэрэгтэй байгаа ажээ. Мөн шинээр баригдахаар төлөвлөж байгаа үйлдвэрүүдэд аль салбарынхан ямар оролцоотой байж болох талаараа нэгтгэсэн мэдээлэл бэлтгэж танилцуулах талаар зөвлөсөн юм. Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг дагаад 150-200 жижиг үйлдвэр,  олонхи нь химийн технологийн үйлдвэрүүд шаардагдана. Хүнд аж үйлдвэрийг дагасан утас, шил, савнаас эхлээд жижиг үйлдвэрлэл шаардлагатай болж байгаа энэ үед үндэсний үйлдвэрлэгчид хэрхэн яаж оролцох оролцоогоо тодорхой болгох хэрэгтэйг сайд онцолсон юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан