Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ
“Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана
2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ
Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ
Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ
Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно
Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
Өнөөдөр монголчууд тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрсөн түүхэн өдөр
Өнөөдөр Монгол Улсын түүхэнд онцгой чухал үйл явдал тохиосон өдөр. Одоогоос 67 жилийн тэртээх энэ өдөр Монголын ард түмэн бүх нийтийн санал асуулгаар улс орныхоо тусгаар тогтнолыг баталгаажуулж байсан түүхтэй.
Монголын тусгаар тогтнолыг үл хүлээн зөвшөөрч байсан Дундад улс “Хэрэв танай ард түмэн өөрсдөө баталвал Монгол Улсыг тусгаар тогтносон гэж хүлээн зөвшөөрнө” гэсэн утгатай нот бичиг ирүүлсний дараа 1945 оны аравдугаар сарын 20-ны энэ өдөр бүх нийтийн санал асуулга явуулж байжээ. Санал асуулгаар “Монгол бүрэн эрхт, тусгаар улс мөн гэдгийг хүлээн зөвшөөрөх үү” гэсэн асуултыг бүх ард иргэддээ тавьж, Монголын ард түмэн ч 100 хувь “Зөвшөөрөв” хэмээн хариулж тусгаар тогтнолоо хамгаалж байсан түүхтэй.
Бүх нийтийн санал хураалтын үеэр хэвлэн тараасан зурагт хуудас дээр “Би Бүгд Найрамдах Монгол Ард Улсын харъяат мөн. Хүн болж төрсний минь дээд зэргийн эрхэм эрмэлзэл бол өөрийн эх орны тусгаар тогтнолын төлөө амь бас санаа сэтгэлээ зориулахад хэзээ ч бэлхэн байхад оршино. Би өөрийн харъяат эх орны тусгаар тогтнолын төлөө батална” хэмээн бичсэн байжээ. Ийнхүү монголчууд тусгаар тогтносон Монгол Улсын иргэн гэдгээ баталсан түүхэн өдрөөс хойш өдгөө 67 он улиран оджээ.
тусгаар тогтнол гэж
Өнөөдөр Монгол Улсын түүхэнд онцгой чухал үйл явдал тохиосон өдөр. Одоогоос 67 жилийн тэртээх энэ өдөр Монголын ард түмэн бүх нийтийн санал асуулгаар улс орныхоо тусгаар тогтнолыг баталгаажуулж байсан түүхтэй. Монголын тусгаар тогтнолыг үл хүлээн зөвшөөрч байсан Дундад улс “Хэрэв танай ард түмэн өөрсдөө баталвал Монгол Улсыг тусгаар тогтносон гэж хүлээн зөвшөөрнө” гэсэн утгатай нот бичиг ирүүлсний дараа 1945 оны аравдугаар сарын 20-ны энэ өдөр бүх нийтийн санал асуулга явуулж байжээ. Санал асуулгаар “Монгол бүрэн эрхт, тусгаар улс мөн гэдгийг хүлээн зөвшөөрөх үү” гэсэн асуултыг бүх ард иргэддээ тавьж, Монголын ард түмэн ч 100 хувь “Зөвшөөрөв” хэмээн хариулж тусгаар тогтнолоо хамгаалж байсан түүхтэй.
Бүх нийтийн санал хураалтын үеэр хэвлэн тараасан зурагт хуудас дээр “Би Бүгд Найрамдах Монгол Ард Улсын харъяат мөн. Хүн болж төрсний минь дээд зэргийн эрхэм эрмэлзэл бол өөрийн эх орны тусгаар тогтнолын төлөө амь бас санаа сэтгэлээ зориулахад хэзээ ч бэлхэн байхад оршино. Би өөрийн харъяат эх орны тусгаар тогтнолын төлөө батална” хэмээн бичсэн байжээ. Ийнхүү монголчууд тусгаар тогтносон Монгол Улсын иргэн гэдгээ баталсан түүхэн өдрөөс хойш өдгөө 67 он улиран оджээ.
Б.Энх
0 Сэтгэгдэл
2012.10.22
























