Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ “Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана 2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
УИХ-ын чуулганы хуралдааныг МАН бойкотолж эхэллээ

МАН-ын гишүүд дэмжигчид Төрийн ордны гадаа жагсан УИХ-ын гишүүд, албаны хүмүүсийг нэвтрүүлэхгүй байснаас өнөөдөр өглөө 10,00 цагт эхлэх байсан УИХ-ын нэгдсэн чуулганы ирц хүрээгүйгээс хуралдаж чадалгүй УИХ-ын дарга нэгдсэн чуулганыг 15,00 цагт хуралдуулахаар шийдвэрлэсэн юм.  
Харин яг одоо УИХ-ын гишүүд чуулгандаа орохоор иртэл МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүд чуулганы танхимын хаалгыг хааж суугаад гишүүдийг оруулахгүй байна. Тэд бас чуулганы танхимын араас ордог хоёр хаалган дээр ч бас суужээ. МАН-ын гишүүд бичгийн цаасан дээр бичсэн “АН-ын СЕХ огцор”, “Олигархиуд захиалгаар хууль бус шийдвэр гаргаж байна”, “Шүүх цагдаа, прокурор АН-ын гарт орлоо” гэсэн уриа лоозон барьжээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлбэл Өвөрхангай аймгийн 10 дугаар тойрогт нэр дэшин өрсөлдсөн Г.Батхүү, Д.Зоригт нар тангараг өргөчихнө хэмээн МАН-ын гишүүд  ийнхүү УИХ-ын ажиллагааг бойкотолж байна гэлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан