Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ “Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана 2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
СОНГУУЛИЙН БҮРТГЭЛ МАРГААН ДАГУУЛАВ
Аймаг, дүүрэг, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлыг сонгох сонгууль ирэх сарын 21-нд болно. Энэ долоо хоногт багтаан Сонгуулийн хороод нэр дэвшигчдийн талаархи мэдээллийг нягталж шалгах учиртай. Сонгуульд оролцох улс төрийн намууд шат шатныхаа хурлыг хийж, нэр дэвшигчдээ тодруулж дуусаад тойргийн Сонгуулийн хороонд материалаа бүрдүүлж өгөөд байгаа. Тойргийн хороод намуудын ирүүлсэн мэдээлэлтэй танилцаж байна. Зарим тойрогт маргаантай асуудал гарсан талаар мэдээлэл ирж байгаа юм. Нийслэлийн дүүргүүдээс хэдэн мандатад аль нам хэдэн хүн нэр дэвшүүлсэн талаар мэдээлэл авлаа.  
Чингэлтэй дүүргийн АН-ын дарга Б.Батбаатартай холбогдож орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар тодрууллаа. “Чингэлтэй дүүргийн 35 мандатад АН 35 хүн нэр дэвшүүлсэн. Үүнээс 12 нь жагсаалтаар орж ирэх юм. Харин бусад намын тухайд МАН-35, МАХН-30 хүн нэр дэвшүүлж байгаа. ИЗНН болон МҮАН манай намын дэмжиж оролцохоо илэрхийлсэн. Бид энэ талаар удахгүй хэвлэлийн бага хурал зарлаж мэдээлэл өгөх болно” гэлээ.  
Налайх дүүргийн талаархи мэдээллийг АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга н.Отгонбаяраас тодрууллаа. Тэрээр “Манай дүүрэгт 25 суудалд нэр дэвшүүлж байгаа. АН-ын хувьд 25 суудалд нэр дэвшүүллээ. Найм нь жагсаалтаар орж ирэх ёстой. Манай дүүрэгт зөвхөн АН, МАН хүмүүсээ нэр дэвшүүлсэн. МАХН, МАН-тайгаа тохиролцоод нэр дэвшүүлээгүй. Эх орон нам, ИЗНН сонгуульд АН-ыг дэмжиж ажиллахаа илэрхийлээд байгаа. АН-ын хувьд найман эмэгтэй нэр дэвшүүлсэн нь тогтоосон квотоо баримталж байгаа гэсэн үг. Харин нийт нэр дэвшигчдийн 47 хувь нь 25-35 насны залуучууд байгаагаар онцлог. Хамгийн залуу нь 21 настай, ахмад нь 57 настай хүн нэр дэвшиж байна” гэсэн мэдээлэл өгсөн юм.  
Баянзүрх дүүргийн мэдээллийг АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Ш.Ганчимэгээс тодрууллаа. “Баянзүрх дүүрэгт нийт 41 мандатад нэр дэвшүүлж байгаа. Намын жагсаалтаар 12 хүн ИТХ-д орох ёстой. АН, МАН тус бүр 41 хүн нэр дэвшүүлсэн. МАХН 39, ИЗНН 30, бие даагч 10 хүн бүртгүүлэхээр тойргийн хороонд материалаа өгсөн байна. Тойргийн хорооны долоон гишүүн одоогийн ИТХ-ын ажлын албаны дарга болон бусад албан тушаал хашиж байгаа, зарим нь МАН-ын гишүүн байгаад түдгэлзсэн хүмүүс багтсан. Одоогийн ИТХ-ын бүрэлдэхүүн тэр чигтээ МАН-ынх. Тиймээс нэг намын төлөөлөл давамгайлсан бүрэлдэхүүн байна гэж үзээд тойргийн хороонд хүсэлт гаргаж, хуралдаанд нь хоёр ажиглагч оруулъя гэсэн боловч хүлээж аваагүй. Тиймээс уржигдар буюу даваа гарагт СЕХ-нд энэ хүсэлтээ өгөөд байгаа” гэв.
Т.Цэлмэг
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан