Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ
“Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана
2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ
Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ
Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ
Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно
Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
Д.Эрдэнэбат: Хууль зөрчөөд, түүнийгээ улс төр болгоно гэдэг хариуцлагагүй зүйл
Өвөрхангай аймагт нэр дэвшигчдээс Г.Батхүү, Д.Зоригт нарыг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэх шийдвэрийг СЕХ өчигдрийн хуралдаанаараа шийдсэн. Харин үүнийг МАН-ын гишүүд эсэргүүцэж хэвлэлийн хурал зарлаж дараа нь Ерөнхийлөгчтэй уулзсан. Үүнийхээ дараа даргын зөвлөлийн хурал руу дайрч орсон юм. Тэгвэл энэ асуудалд АН ямар байр суурьтай байгааг Бүлгийн ахлагч Д.Эрдэнэбатаас тодруулсан юм.
-МАН-ынхан Г.Батхүү, Д.Зоригт нарыг эсэргүүцэж маргаан үүсгэж эхэллээ. Та үүнийг юу гэж бодож байна вэ?
-Энэ бол хоёр намын асуудал биш шүү дээ. Үүнийг улс төржүүлж болно л доо. Сонгуулийн үйл ажиллагаа явуулж байхад хуулийн зөрчил байсан уу үгүй гэдгийн л асуудал. Хэрэв хуулийн тухай шударга ойлголт байхгүй бол шударга ёс, ардчиллын тухай яриад ч хэрэггүй. Харин хэн хууль зөрчсөн, ямар үйлдэл гаргасан бэ, тэр нь санал хураалтад яаж нөлөөлсөн бэ гэдгийг тогтоосон шүүхийн шийдвэрийг би хамгийн шударга гэж ойлгож байна. Тэр бол шүүхийн асуудал, СЕХ-ны асуудал.
-Шүүх хяналт, хүчний байгууллагыг бүхэлд нь АН мэдэлдээ авчихлаа гэж МАН-ынхан үзэж байна. Магадгүй шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх гэж ярьж байна?
-Тэрийгээ нотол. Нотлоогүй бол бол гүтгэлэг болно. Миний хувьд Өвөрхангай сонгуулийн тойргийн хороонд нөлөөлөөгүй. Би тэднийг ятгаагүй, дарамтлаагүй, тэдэнтэй яриа ч үгүй. Бүх зүйл хуулийн дагуу яваад дуусч байна гэж ойлгож байна. СЕХ сонгуулийн хуулийн зөрчлийн талаар шийдвэр гаргах нь тэдний эрхийн асуудал. Хуулиа зөрччихөөд тэрэндээ улс төрийн тоглолт хийнэ гэдэг бол дэндүү хариуцлагагүй зүйл шүү дээ.

Г.ДАВАА
0 Сэтгэгдэл