Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ “Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана 2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
Ц.Цолмон: Би МҮАН-аас бус “Шударга ёс” эсвлээс сонгогдсон
УИХ-ын гишүүн Ц.Цолмонг МҮАН-аас гарч МАХН-д орсон болохоор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж эргүүлэн татах боломжтой юу гэж хэвлэл мэдээллээр бичиж байна. Харин энэ талаар өөрөөс нь тодруулсан юм.
-Таныг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах боломжтой гэсэн мэдээлэл гарах боллоо. Яг хуулийнхаа хүрээнд ийм боломж бий юу?
-Сонгуулиас өмнө эвсэл байгуулсан болохоор намууд сонгуулийн субьек бус эвсэлд шилжүүлж байгаа шүү дээ. Тэгэхээр миний энэ хөдөлгөөн эвсэл дотроо байгаа учраас эргүүлэн татах боломжгүй. Энэ бол эвслийн л асуудал. Ямар ч тохиолдолд эвсэл л шийднэ.
-Сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа асуудал бол Н.Энхбаяр, М.Энхсайханы харилцаа муудсанаас болж “Шударга ёс” эвсэл задрах нь. Үүнийг мэдэрсэн Ц.Цолмон МАХН-нд элслээ гэж ярьж байна л даа?
-Би хувь хүмүүсийн харилцааг мэдэхгүй. Хоёр хүний харилцаа муудсанаас эвсэл задарна гэж байхгүй байх. МАХН-МҮАН хоёр есөн жилийн хугацаатай улс төрийн холбоо байгуулсан. Шударг ёс эвслийн тухайд сонгуульд зориулж байгуулж хүчээ зузаатгасан хэрэг. Нэг үгээр хэлбэл, дөрвөн жилийн хүчинтэй эвсэл. Тэгэхээр цаашид улс төрийн холбоо байгаа учраас хамтрах нь дамжиггүй байх. Миний хувьд энэ хамтын ажиллагааг нь хурдасгаад нэг улс төрийн хүчин болгоё гэж үзэж байна.
-МҮАН гэхээр М.Энхсайхан, Ц.Цолмон нараар л төсөөлдөг. Хэрэв МҮАН  МАХН руу нэгдвэл хүчтэй нам болно гэж ойлгож болох уу?
-Хүч нь л нэмэгдэнэ гэсэн үг шүү дээ. Тархай бутархай байснаас нэг зохион байгуулалтад орвол үр дагавар нь ч хэрэгтэй. Ер нь, монголд олон нам байхын хэрэггүй гэдэг нь батлагдаж байна шүү дээ.
-МАХН-руу орохдоо та намын даргадаа хэлсэн биз дээ. Ямар байдлаар хүлээж авч байна вэ?
-Хувь хүний л сонголт шүү дээ. Тиймээс бид өөрийнхөө хүслээр л энэ намд орсон. МАХН-д орж байгаагаа Энхсайхан даргад хэлсэн. Жаахан шүүмжлэлтэй л хандаж байна билээ.
-Та нам хооронд нүүдэл хийснээр М.Энхсайхан даргыг ганцаардуулчихаж байгаа юм биш үү?
-Энэ нам чинь хоёрхон хүний асуудал биш шүү дээ. Гэхдээ их талаа барьж хүчээ зузаатгах хэрэгтэй л гэж боддог юм.

Г.ДАВАА
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан