Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ
“Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана
2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ
Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ
Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ
Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно
Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
Өвөрхангайн Г.Батхүү, Д.Зоригт нарыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 10 дугаар тойрогт явагдсан УИХ-ын сонгуулийн санал хураалтад оролцсон сонгогчдын 19939 буюу 40.39 хувь нь нэр дэвшигч Гаваагийн Батхүүгийн төлөө, 16795 буюу 34.02 хувь нь нэр дэвшигч Дашзэвэгийн Зоригтын төлөө санал өгсөн байх тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшигч Гаваагийн Батхүү, Дашзэвэгийн Зоригт нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгаж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо үзжээ.
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өчигдөр хуралдаж, Сонгуулийн төв байгууллагын тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим заалт болон Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1/14 дүгээр шүүхийн тогтоолыг тус тус үндэслэн тогтоол гаргажээ. Тогтоолоор УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойргийн хорооны 2012 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “Санал хураалтын дүнгийн тухай” 37 дугаар тогтоолын нэг дэх хэсгийн Содномын Чинзориг, Намхайн Төмөрхүү нарт холбогдох хэсэг болон гурав дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсон байна. Мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 10 дугаар тойргийн хорооны үйл ажиллагааг 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөр дуусгавар болгох тухай шийдвэр гаргажээ.

0 Сэтгэгдэл