Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ
“Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана
2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ
Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ
Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ
Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно
Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
Г.Батхүү, Д.Зоригт нарын нэрийг УИХ- дарга З.Энхболдод өргөн барив
Сонгуулийн ерөнхий хороо Өвөрхангай аймагт нэр дэвшигчдийн асуудлаар өнөөдөр хуралдаж, АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нарыг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэх шийдвэр гаргалаа.
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн эл шийдвэрээ 20:00 цагийн үед УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан юм. Тэрээр “Насанд хүрээгүй хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд татан оролцуулсан С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг Өвөрхангай аймгийн сум дундын шүүх хууль зөрчсөн гэсэн тогтоол гаргасан. Энэ бүх баримтыг үндэслэн СЕХ хуралдаад, УИХ сонгуулийн 10 дугаар тойргийн хорооны энэ оны долдугаар сарын 1-ний 37 дугаар тогтоолын С.Чинзориг, Н.Төмөрхүү нартай холбоотой хэсгийг хүчингүй болголоо. Яагаад хүчингүй болгосон гэхээр УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35,18,16-д “Насанд хүрээгүй хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд татан оролцуулахыг хориглоно” гэсэн заалт бий. Үүнийг зөрчвөл нэр дэвшигчээс нь татах үндэслэл болно гэж мөн хуульд заасан. Тойргийн хороо дээрх хуулийн дагуу нэрийг эргүүлэн татаагүй. Тиймээс СЕХ-нд ямар эрх байдаг вэ гэхээр УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 14.4-д доод шатны хууль бус шийдвэрийг дээд шатны сонгуулийн хороо хүчингүй болгох эрхтэй гэж заасан байгаа. Энэ дагуу СЕХ хуралдаж доод шатны шийдвэрийг хүчингүй болголоо” гэв.
Ингэснээр Өвөрхангай аймгийн иргэдийн 28 хувиас дээш хувийн санал авсан Г.Батхүү, Д.Зоригт нар нөгөөдөр УИХ-ын гишүүний тангаргаа өргөх бололтой.
Сонгуулийн ерөнхий хороо Өвөрхангай аймагт нэр дэвшигчдийн асуудлаар өнөөдөр хуралдаж, АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нарыг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэх шийдвэр гаргалаа. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн эл шийдвэрээ 20:00 цагийн үед УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан юм. Тэрээр “Насанд хүрээгүй хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд татан оролцуулсан С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг Өвөрхангай аймгийн сум дундын шүүх хууль зөрчсөн гэсэн тогтоол гаргасан. Энэ бүх баримтыг үндэслэн СЕХ хуралдаад, УИХ сонгуулийн 10 дугаар тойргийн хорооны энэ оны долдугаар сарын 1-ний 37 дугаар тогтоолын С.Чинзориг, Н.Төмөрхүү нартай холбоотой хэсгийг хүчингүй болголоо. Яагаад хүчингүй болгосон гэхээр УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35,18,16-д “Насанд хүрээгүй хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд татан оролцуулахыг хориглоно” гэсэн заалт бий. Үүнийг зөрчвөл нэр дэвшигчээс нь татах үндэслэл болно гэж мөн хуульд заасан. Тойргийн хороо дээрх хуулийн дагуу нэрийг эргүүлэн татаагүй. Тиймээс СЕХ-нд ямар эрх байдаг вэ гэхээр УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 14.4-д доод шатны хууль бус шийдвэрийг дээд шатны сонгуулийн хороо хүчингүй болгох эрхтэй гэж заасан байгаа. Энэ дагуу СЕХ хуралдаж доод шатны шийдвэрийг хүчингүй болголоо” гэв.
Ингэснээр Өвөрхангай аймгийн иргэдийн 28 хувиас дээш хувийн санал авсан Г.Батхүү, Д.Зоригт нар нөгөөдөр УИХ-ын гишүүний тангаргаа өргөх бололтой.
Г.ДАВАА
0 Сэтгэгдэл
























