Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ “Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана 2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
Улаанбуудайн урамшуулалд 15 тэрбум төгрөг нэмж тусгахаар болов
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны ирэх жилийн төсвийн төслийг хэлэлцлээ. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам ирэх жил 2013 оны урсгал зардлыг 312,9 тэрбум, хөрөнгө оруулалтыг 121,9 тэрбум төгрөгөөр төсөвлөжээ. Мөн салбарын сайд Улаанбуудайн тонн тутамд урамшуулал болгон олгодог мөнгийг ирэх оны төсөвт нэмж тусгахыг тус байнгын хороонд гаргасна юм. Энэ оны төсөвт улаанбуудайн урамшуулалд зориулж 15 тэрбум төгрөг төсөвлөсөн байж. Харин үүнийг дахин 15 тэрбум төгрөгөөр нэмүүлэх хүсэлт гаргаж байгаа юм. Өөрөөр хэлбэл өнгөрсөн хугацаанд нэг тонн улаанбуудай тушаасных нь төлөө тухайн тариаланчдад 50 мянган төгрөгийн урамшуулал олгодог байсан. Үүнийг нэг тонн тутамд 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлэх санал гаргасан хэрэг. Ийн нэмэхэд нийдтээ 15 тэрбум төгрөг шаардлагатай юм байна. Энэ саналыг Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороогоор хэлэлцэж нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзсэн юм. Ингэснээр тариаланчид улсад нэг тонн улаанбуудай тушаасныхаа төлөө 100 мянган төгрөгийн урамшуулал хүртэнэ. 

Мөн энэ байнгын хорооны хурлаар хэлэлцсэн асуудал бол УИХ-ын гишүүн М.Зоригтын гаргасан малыг вакцинжуулах санал байв. Тэрээр, жил болгон малыг эрүүлжүүлж байна гэж вакцинжуулдаг. Мал эмнэлэг, үржлийн газар ч вакцинжуулах ажлыг маш сайн зохион байгуулдаг. Гэвч вакцинжуулсан мал нь төдийлөн эрүүл болохгүй юм. Наанадаж л хөрш орнууд манай улсаас мах авахгүй байна шүү дээ. Тиймээс малыг жил болгон вакцинжуулж улсаас их хэмжээний мөнгө гаргаж байхаар вакциныг нь сайжруулах ажлыг хийе. Эрдэмтэдийн судалгаа шинжилгээний ажилд нэг удаа маш сайн мөнгийг нь шийдээд өгье. Дээрээс нь малыг хавар намарт нь вакцинжуулах бус төл хүлээж авахад нь л вакцин хийдэг байя. Хүүхдийг төрсөн дариуд нь л вакцинд хамруулдаг шиг малыг төл хүлээхэд нь вакцин хийвэл улсаас төсвөөс гарах зардлыг хэмнэнэ гэв. Энэ саналын томьёоллоор гишүүд санал хуурааж дэмжсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан