Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ
“Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана
2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ
Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ
Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ
Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно
Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
МАН-ын генсек “Ленин МАН-ын түүхтэй салшгүй холбоотой” гэлээ
одоо удахгүй өөрсдөө Ленин багшийнхаа араас явна даа. Хайртай байхаас ч яахав Ленин шиг хүн бууддаг улс юм чинь.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар өнөөдөр сэтгүүлчдэд ээлжит мэдээлэл хийхдээ ууртай байна. Тэрээр сэтгүүлчдийг загнаж байгаа юм шиг, эсвэл сэтгүүлчдийн цуглаан дээр үг хэлж байгаа юм шиг аяглаж Шинэчлэлийн Засгийн газар шинэчлэлгүй төсөв оруулж ирснийг мэдээллээ. 2013 оны төсвийн төсөлд Ерөнхий сайдын мэдэлд 50 тэрбум төгрөг, огт эзэнгүй 120 тэрбум төгрөг тусгасан нь юу хийх нь мэдэгдэхгүй ойлгомжгүй байна. Энэ бүхнийг зориулалтаар нь задалж оруулж ирэх ёстой гэж мэдэгдлээ. Мөн Агентлагуудын тоог цөөлж төсөв хэмнэнэ гэсэн ч яамдын тоог олшруулснаар төсөвт ямар ч хэмнэлт гарахгүй байна гэсэн юм.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Засгийн газар ирэх оны төсөв боловсруулахдаа иргэдийнхээ саналыг авалгүй өөрсдөө зохиосон гэж бас шүүмжиллээ. Тэр бас Засгийн газар хөшөө мэт өчүүхэн зүйлээр оролдож цагаа барж байна гэлээ.
Эцэст нь тэр МАН-аас УИх-д сонгогдсон гишүүд хэдийгээр өнөөдөртөө бүлэггүй байгаа ч бүлгээс илүү ажиллаж хүчтэй сөрөг хүчин болж байгаагаа мэдэгдсэн юм.
Лениний хөшөөг буулгасан тухайд байр суурийг нь сонирхсон сэтгүүлчийн асуултад Г.Занданшатар “Манай намын түүхтэй холбоотой хөшөө дурсгалыг буулгаж байгаагаараа АН-ынхан бидний хүчийг улам сулруулах гэж байгаа юм. Ленин бол муу юм хийсэн байж болно. Гэхдээ манай улс, МАН-ын түүхтэй салшгүй холбоотой хүн” гэлээ.

0 Сэтгэгдэл
2012.10.16