УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Ододтой бүжиглэх дараагийн залуус
“ТВ-5” телевиз өнгөрсөн жилээс “Ододтой бүжиглэе” шоу зохион байгуулж эхэлсэн. Харин тун удахгүй болох “Ододтой бүжиглэе-3” шоу зохион байгуулахаар болж оролцогчид аль хэдий нь тодорчээ. Уламжлал ёсоор найман оролцогч мэргэжлээ солин бүжгийн спортоор өрсөлдөж 13 төрлийн бүжгээр авхаалж самбаагаа сорих юм байна.
Энэ удаагийн шоунд ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга, циркийн уран нугаралт, тэнцвэрийн жүжигчин Э.Лхагва-Очир, УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг, “Anemone” хамтлагийн дуучин Жанна буюу Б.Баяржаргал, хошин урлагийн “Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин Мөөжиг буюу Ө.Мөнх-Эрдэнэ, “Овжин охид” киноны Сампилын дүрээр олонд танигдсан “MACK” продакшны жүжигчин Б.Ганзориг, “Азийн модель” агентлагийн захирал, мисс Ч.Содтуяа, зохиолын дуучдын дунд “Аавыгаа санахаараа” дуугаараа алдаршсан П.Идэржавхлан нар авьяас билэг, авхаалж самбаагаа харуулахаар хослон бүжих бүжигчдийнхээ хамтаар “дуэльд” дуудагджээ. Харин энэ удаад дуучин Р.Номин-Эрдэнийг оролцох санал тавьсан ч татгалзсан хариу өгчээ.
“ТВ-5” телевиз өнгөрсөн жилээс “Ододтой бүжиглэе” шоу зохион байгуулж эхэлсэн. Харин тун удахгүй болох “Ододтой бүжиглэе-3” шоу зохион байгуулахаар болж оролцогчид аль хэдий нь тодорчээ. Уламжлал ёсоор найман оролцогч мэргэжлээ солин бүжгийн спортоор өрсөлдөж 13 төрлийн бүжгээр авхаалж самбаагаа сорих юм байна. Энэ удаагийн шоунд ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга, циркийн уран нугаралт, тэнцвэрийн жүжигчин Э.Лхагва-Очир, УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг, “Anemone” хамтлагийн дуучин Жанна буюу Б.Баяржаргал, хошин урлагийн “Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин Мөөжиг буюу Ө.Мөнх-Эрдэнэ, “Овжин охид” киноны Сампилын дүрээр олонд танигдсан “MACK” продакшны жүжигчин Б.Ганзориг, “Азийн модель” агентлагийн захирал, мисс Ч.Содтуяа, зохиолын дуучдын дунд “Аавыгаа санахаараа” дуугаараа алдаршсан П.Идэржавхлан нар авьяас билэг, авхаалж самбаагаа харуулахаар хослон бүжих бүжигчдийнхээ хамтаар “дуэльд” дуудагджээ. Харин энэ удаад дуучин Р.Номин-Эрдэнийг оролцох санал тавьсан ч татгалзсан хариу өгчээ.
Б.Цэдэв
0 Сэтгэгдэл
























