Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ
“Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана
2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ
Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ
Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ
Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно
Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
С.Чинзориг, Н.Төмөрхүү давж заалдах шатны шүүхэд хандана
УИХ-ын 2012 оны сонгуульд Өвөрхангай аймгийн аравдугаар тойрогт МАН-аас нэр дэвшин өрсөлдөж, тойргийн хорооноосоо үнэмлэхээ гардсан С.Чинзориг, Н.Төмөрхүү нар Өвөрхангай аймгийн шүүхэд давж заалдахаар болжээ.
Тэднийг сонгуулийн сурталчилгааны үеэр иргэдэд саналыг нь худалдан авах зорилгоор мөнгө, эд зүйл тарааж хууль зөрчсөн гэж өрсөлдөгч, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү, Д.Зоригт нар Хан-Уул дүүргийн шүүхэд гомдол гаргасан.
Харин үүнийг Нийслэлийн шүүх үндэслэлгүй хэмээн үзсэн ч Г.Батхүү нар Улсын дээд шүүхэд өргөдөл өгөөд байснаа өнгөрсөн пүрэв гаригт татаж авсан юм. Улсын Дээд шүүх асуудлыг хэлэлцэж амжаагүй байхад Өвөрхангай аймгийн шүүх уг асуудлыг хэлэлцэж Г.Батхүү, Д.Зоригт нарын талд шийдвэр гаргасан байна. Харин МАН-аас Өвөрхангай аймагт нэр дэвшиж өрсөлдсөн С.Чинзориг, Н.Төмөрхүү нар энэ шийдвэрийг эсэргүүцэж давж заалдах шатны шүүхэд хандана гэдгээ хэллээ. Тэрээр “Өвөрхангай аймгийн шүүхийн шийдвэр бол анхан шатны шүүхийн шийдвэр. Тиймээс давж заалдах шатны шүүхэд хандана. Тэд биднийг насанд хүрээгүй хүүхэд сонгуулийн сурталчилгаанд ажиллуулсан гэж байгаа. Гэтэл түүнийг цагдаагийн байгууллага олж тогтоогоогүй. Зөвхөн сонгуулийн тойргийн хорооноос өгсөн бичгийг үндэслэж л ийм шийдвэр гаргасан” гэлээ.
УИХ-ын 2012 оны сонгуульд Өвөрхангай аймгийн аравдугаар тойрогт МАН-аас нэр дэвшин өрсөлдөж, тойргийн хорооноосоо үнэмлэхээ гардсан С.Чинзориг, Н.Төмөрхүү нар Өвөрхангай аймгийн шүүхэд давж заалдахаар болжээ.Тэднийг сонгуулийн сурталчилгааны үеэр иргэдэд саналыг нь худалдан авах зорилгоор мөнгө, эд зүйл тарааж хууль зөрчсөн гэж өрсөлдөгч, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү, Д.Зоригт нар Хан-Уул дүүргийн шүүхэд гомдол гаргасан.

0 Сэтгэгдэл