УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Авилгатай тэмцэх газар МУИС-иас зөрчил илрүүлжээ
Монголын оюутны холбооноос хандивын анги нэрээр, оюутнуудаас 1-1.5 сая төгрөг нэхэмжилдэг их, дээд сургуулиудыг шалгуулахаар АТГ-т хүсэлт гаргасан билээ. Уг хүсэлтийн дагуу шалгалт хийгээд МУИС-иас хэд хэдэн зөрчил илрүүлжээ. Тухайлбал, МУИС-ийн захирлын зөвлөлийн шийдвэрээр баталсан “МУИС-д хандиваар хүүхэд элсүүлэх журмыг үндэслэн” тус сургуульд хандиваар элсэгчтэй гэрээ байгуулан орлогыг нь “МУИС” хөгжлийн сангийн “ХААН”, “Хадгаламж”, дансанд төвлөрүүлсэн. Элсэгчтэй гэрээ байгуулахдаа журмаа баримтлаагүй. Мөн МУИС-ийг хөгжүүлэх санд төвлөрсөн хандиваас сургуулийн 70 жилийн ойг тэмдэглэнэ гээд 50 сая төгрөгийг нь зарцуулсан, авлигын эсрэг хуулийн 7.1.4 дэх хэсэг болон сангийн холбогдох зориулалтыг зөрчсөн. МУИС-д ажилладаг багш, эрдэм шинжилгээний ажилтан, ажилчин, ажилтны ам бүлд багтдаг хүүхдийг босго онооноос дээш оноо авсан нөхцөлд нэмэлт төлбөргүйгээр элсүүлэх, доош оноотой бол нэмэлт элсэлтийн доод төлбөрийг төлөхөөр зохицуулсан нь Авлигын эсрэг хуулийг зөрчсөн гэж үзсэн байна.
Тиймээс АТГ-аас МУИС-ийн удирдлагад арга хэмжээ авч, энэ сарын 25-ны дотор хариу мэдэгдэх тухай албан бичгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт хүргүүлсэн гэнэ.
Монголын оюутны холбооноос хандивын анги нэрээр, оюутнуудаас 1-1.5 сая төгрөг нэхэмжилдэг их, дээд сургуулиудыг шалгуулахаар АТГ-т хүсэлт гаргасан билээ. Уг хүсэлтийн дагуу шалгалт хийгээд МУИС-иас хэд хэдэн зөрчил илрүүлжээ. Тухайлбал, МУИС-ийн захирлын зөвлөлийн шийдвэрээр баталсан “МУИС-д хандиваар хүүхэд элсүүлэх журмыг үндэслэн” тус сургуульд хандиваар элсэгчтэй гэрээ байгуулан орлогыг нь “МУИС” хөгжлийн сангийн “ХААН”, “Хадгаламж”, дансанд төвлөрүүлсэн. Элсэгчтэй гэрээ байгуулахдаа журмаа баримтлаагүй. Мөн МУИС-ийг хөгжүүлэх санд төвлөрсөн хандиваас сургуулийн 70 жилийн ойг тэмдэглэнэ гээд 50 сая төгрөгийг нь зарцуулсан, авлигын эсрэг хуулийн 7.1.4 дэх хэсэг болон сангийн холбогдох зориулалтыг зөрчсөн. МУИС-д ажилладаг багш, эрдэм шинжилгээний ажилтан, ажилчин, ажилтны ам бүлд багтдаг хүүхдийг босго онооноос дээш оноо авсан нөхцөлд нэмэлт төлбөргүйгээр элсүүлэх, доош оноотой бол нэмэлт элсэлтийн доод төлбөрийг төлөхөөр зохицуулсан нь Авлигын эсрэг хуулийг зөрчсөн гэж үзсэн байна. Тиймээс АТГ-аас МУИС-ийн удирдлагад арга хэмжээ авч, энэ сарын 25-ны дотор хариу мэдэгдэх тухай албан бичгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт хүргүүлсэн гэнэ.
Б.Алтан
0 Сэтгэгдэл
























