Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ
“Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана
2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ
Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ
Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ
Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно
Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
Ажлын байрны дийлэнхийг бий болгодог хөдөө аж ахуйн салбарыг дэмжих ёстой гэв
АН бүлэг өнөөдөр хуралдаж 2013 онд төрөөс баримтлах мөнгөний бодлогын төслийн талаар Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргалын мэдээллийг сонсчээ. Монгол банк Засгийн газартай хамтарч 2013 онд мөнгөний бодлого барих вэ гэдгээр ярилцаж тодруулсан тухай Бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат хэлсэн юм. Монгол улсын эдийн засаг, хөгжил хаашаа явж байна вэ гэдгийг нээлттэй илэрхийлжээ. Монгол банкны хүлээн зөвшөөрч байгаа зүйл нь Монгол Улс уул уурхайгаас хэт хамааралтай болж, ядуурал 30 хувиас буусангүй, инфляцид нөлөөлсөн зүйл нь сүүлийн хоёр жилд 1,2 их наяд төгрөг зарсан гэж дүгнэсэн байна. Монгол Улсын мөнгөний бодлого, Монгол бакны үйл ажиллагаа цаашид нээлттэй байх ёстой. Иргэдийн 80 хувь нь инфляцид өртжээ. Мөн дундаж давхаргын 35 хувь нь инфляцийн золиос болжээ. Тэгэхээр цаашид монголд хүчтэй дундаж давхаргыг бий болгоход Монгол банкны үйл ажиллагаа чиглэнэ. Үүнийг бид дэмжиж байна.
Орон сууцны нийлүүлэлт эрэлтийн өсөлтийг гүйцэхгүй байгаа нь орон сууцны үнийн хөөсийг нэмэгдүүлж байгаа. Иймд дунд давхрагын иргэдийг моргейжийн зээлд хамруулж бэлэн бус гүйлгээг дэмжих эрх зүйн орчинг сайжруулах нь зүйтэй гэж бүлгийн гишүүд үзлээ. Мөн бэлэн бус гүйлгээг дэмжих эрх зүйн орчныг шинчилье гэж үзлээ. Тиймээс иргэний цахим үнэмлэхээр төлбөр, тооцоо хийдэг болох, ирэх жилийн эхний хагаст багтааж ийм тогтолцоонд шилжих зорилт тавьж байна. Нийт 13 банкны үйл ажиллагааг хүүхдийн мөнгө олгоход чиглүүлж цахим үйлчилгээ нэвтрүүлэх юм байна. Хүүхдийн мөнгөний картыг эцэг, эхийн нэрээр гаргаж, төлбөр тооцоо хийдэг болъё гэж тогтлоо.
Хэдийгээр Монголд уул уурхайн салбар хөгжиж буй ч энэ салбарын ажиллагсдын хувь таван хувиас хэтрээгүй байна. Ойрын үед их сайндаа 10 хувь хүрэх төлөвтэй байгаа аж. Тиймээс АН бүлэг Монголд ажлын байр бий болгож байгаа гол нь ХАА-г дэмжих нь зөв гэж үзсэн байна. Хөдөө аж ахуйн салбарын хувьд ажиллах хүчний 34 хувийг шингээдэг гэсэн тооцоо байдаг гэнэ.

0 Сэтгэгдэл