Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ “Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана 2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
Төсвийн дүгнэлтийг өргөн барив

Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийн төсөлд Үндэсний аудитын газраас аудит хийн санал, дүгнэлт боловсруулснаа Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр өргөн барилаа.

Ирэх оны улсын төсвийн төсөлд санал, дүгнэлт боловсруулахдаа Төсвийн хүрээний мэдэгдэл, тусгай шаардлагыг хангаж буй эсэх, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагыг хангасан эсэхийг хуулийн заалт тус бүрээр нь судлан үзсэн хэмээн Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад хэлэв.

Түүнчлэн 2013 оны төсвийн төсөлд төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх, зардал бууруулах талаар саналаа боловсруулан хүргүүллээ гэж тэрээр хэлсэн юм.

УИХ-ын дарга З.Энхболд Үндэсний аудитын газраас боловсруулсан санал, дүгнэлтийг удахгүй УИХ
-аар хэлэлцэх болно хэмээлээ гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан