Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ “Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана 2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
ТӨСӨВТЭЙ, БОНДТОЙ, ТАМХИНЫ ЭСРЭГ ХУУЛЬТАЙ ЧУУЛГАНЫ ХУРАЛДААН
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хэд хэдэн асуудал хэлэлцлээ. Шинэчлэлийн Засгийн газрын анхны төсвийг хэлэлцэж, эхлүүлээд байснаа үргэлжлүүлж, Засгийн газарт бонд гаргах эрх олгох, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал дараалалд багтсан байсан юм. Ирэх оны төсөвтэй холбоотой санал, шүүмжлэл багагүй гарч, үдээс өмнөх чуулганы хуралдаанаар хэлэлцэж, хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүллээ.    

Засгийн газарт таван тэрбум ам.долларын бонд гаргах эрх өглөө

Засгийн газар УИХ-аас бонд гаргах зөвшөөрөл хүссэн. Үүнийг өнгөрсөн баасан гарагийн нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцлээ. Таван тэрбум ам.долларын бонд гаргаж шинэчлэлийн хөтөлбөрөө хэрэгжүүлэн аж үйлдвэржүүлэлтийн алтан үеийг ашиглах, бондын хөрөнгийг зөвхөн бүтээн байгуулалтад зарцуулахаар тооцолжээ. Харин бондыг халамж, төсвийн алдагдал нөхөхөд зарцуулахгүй гэдгээ хэлээд байгаа.
Гишүүдийн олонхи нь бонд гаргахыг дэмжсэн ч үнэт цаас гаргаж олсон мөнгөө ямар төсөл хөтөлбөрүүдэд зарцуулах, хяналт, хариуцлагыг хэрхэн хийхийг сонирхов. Хөрөнгө оруулалтад зарцуулах хөрөнгийг УИХ-ын гишүүд болон бизнес эрхлэгчид хяналт тавьж болно гэдгийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хэлсэн юм. Ингээд УИХ Засгийн газарт бонд гаргах эрхийг өгөхөөр болж, гишүүдээс дэмжлэг авч чадлаа. Мөн Хөгжлийн банк Засгийн газрын бондыг хариуцах учир ТУЗ-ийн гишүүдийг нам, улс төрөөс хамааралгүй хүмүүс томилох ёстой гэдэг санал гарч байсан юм.

Тамхи татсан нь 50 мянга, татуулсан нь 3 сая төгрөгөөр торгуулна

Үдээс хойшхи хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруу­лах тухай хуулийн төслийг хэлэлцэхэд МАН-ын гишүүдээс завсарлуулах санал тавив. УИХ-ын дарга чуулганы хуралдаан эхлэх ёстой цагаасаа хоцорсон учир цаг сунгах шийдвэр гаргасан юм. Гишүүдийн ирц хангалтгүй байгаа учир гэсэн тайлбар хэлж байсан ч чуулганы хуралдаан эхлэхэд авсан ирцийг хүчин­тэйд тооцох хуулийн заалтыг баримтлахаар болов. Уг хуулийн төслийг 2009 онд өргөн барьсан аж. Хэдийгээр хууль өдгөө хэрэгжиж байгаа ч зарим заалтыг өөрчилж, чангалах нь зүйтэй гэж үзэж, ажлын хэсэг байгуулан ажил­лажээ.  Хуулийн төслийг хэлэл­цэх эхлэхэд МАН-ын зарим гишүүн чуулганы танхи­мыг орхин гарсан юм. Хэлэл­цүүлгийн үеэр “Ой хээ­рийн бүсэд тамхи татахыг хориг­лоно” гэсэн заалт гишүүдийн дунд маргаан болов.
Энэ заалтыг дараагийн хэлэлцүүлгийн үеэр засч оруулахаар болж, тамхийг 18-аас дээш насны иргэнд худалдана гэдгийг өөрчилж, 21 нас болгохоор тогтлоо. Мөн үзвэр, үйлчилгээний газарт тамхи татвал 50 мянган төгрөг, тухайн байгууллагыг нь гурван сая төгрөгөөр торгох  тухай заалт орсон байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан