Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ “Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана 2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
Эвлэрүүлэн зуучлах талаар 200 иргэнд зөвлөгөө өглөө
“Шүүх дэх эвлэрүүлэн зуучлал”-ыг сурталчилах өдөрлөг Сүхбаатарын талбайд боллоо. Өдөрлөгийг Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Нийслэлийн шүүх, “Жайка” Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Хууль Зүйн үндэсний хүрээлэнгээс хамтран  зохион байгуулсан юм.
Эвлэрүүлэн зуучлалын зорилго нь маргааны талууд өөрсдийн ашиг сонирхолд нийцэхүйц шийдлийг олоход нь зуучлагч дэмжлэг үзүүлж, тэдгээрийн хоорондын харилцааны зөрчил, маргааныг эвийн журмаар, шуурхай, зардал багатай зохицуулах юм гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.
Өдөрлөгийн үеэр иргэдэд энэ талаар мэдээлэл, эрх зүйн зөвлөгөө өгөхөөр  шүүгч, өмгөөлөгч, шүүгчийн туслахууд оролцсон юм. Тэд 200 гаруй иргэнд  эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгчээ.  Иргэд ихэвчлэн гэр бүл, худалдах-худалдан авах гэрээ, зээлийн  гэрээнээс үүдэлтэй маргааны талаар зөвлөгөө авсан байна. 
Манай улсад эвлэрүүлэн зуучлах ажиллагааг нэвтрүүлэхээр Улсын Дээд шүүх, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Японы “Жайка” олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран “Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах  төсөл”-ийг  2010 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд эвлэрүүлэн зуучлах сургалт гурван удаа явуулж 181 хүнд эвлэрүүлэн зуучлагчийн сертификат олгожээ. Мөн өнгөрсөн жилээс эхлэн төслийн түшиц шүүх болох Баянзүрх дүүргийн шүүх, Дархан-Уул аймгийн сум дундын шүүхэд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж, нийт 430 гаруй иргэний болон гэр бүлийн маргааныг шийдвэрлэсэн байна.
Б.Алтан
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан