Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ
“Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана
2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ
Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ
Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ
Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно
Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
Goodbye Lenin
Монгол улс орос ах нарын нөлөөнд 70 жил социализм, коммунизмаар замнаж байсан түүхийн хамгийн тод жишээ болон үлдсэн Лениний хөшөөнд өнөөдөр баяртай гэж хэлэх нь. Өмнөх нийгмийн өнгө аясыг өнөөгийн ардчилсан нийгэмд илэрхийлээд 20 жил үдсэний эцэст В.И.Ленин багшийн хөшөөг өнөөдөр буулгаад, хаашаа ч юм авч явах гэнэ.
58 жилийн өмнө хоёр улсын найрамдалт харилцааны бэлгэдэл болгон босгосон уг хөшөөг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлсын шийдвэрээр буулгахаар болсон юм. Уг шийдвэрийн дагуу өнөөдөр хөшөөг буулгаж байгаа бөгөөд удахгүй дуудлагаар худалдаалах ажээ. 400 мянган төгрөгөөс эхэлж дуудах Лениний хөшөөг авахаар хоёр компани саналаа ирүүлсэн хэмээн хотын дарга Э.Бат-Үүл “Ройтерс” агентлагт ярилцлага өгөхдөө дурдсан байна билээ. Саналаа илэрхийлсэн хоёр компанийн нэг нь хотын ойролцоох жуулчны бааз гэнэ. Тус баазад Сталиний хөшөө ч байдаг учир Ленин багшийнхыг нэмээд тавьчихвал Зөвлөлтийн үеийн хоёр удирдагчийг зэрэгцүүлж хараад амарч зугаалж буй хүмүүст нь ч зугаатай байх бололтой.
Ноён Э.Бат-Үүл барууны мэдээллийн агентлагт ярихдаа Зөвлөлтийн үеийн хар бараан түүх, хэлмэгдүүлэлт, хавчлага мөрдлөгийг эргэн дурсаад, тэр үеийг эргэн санагдуулах ийм хөшөөг одоо хүртэл нийслэлийнхээ төвд хадгалсаар байх нь зохисгүй хэмээн үзэж буйгаа хэлжээ.
Энэхүү хөшөө байсан газарт долдугаар сарын 1-ний үймээнд амиа алдсан таван залууд зориулсан дурсгалын хөшөө босгох эсвэл Ерөнхий сайд асан А.Амарын хөшөөг барих гэсэн хоёр хувилбар байгаа юм.
Монгол улс орос ах нарын нөлөөнд 70 жил социализм, коммунизмаар замнаж байсан түүхийн хамгийн тод жишээ болон үлдсэн Лениний хөшөөнд өнөөдөр баяртай гэж хэлэх нь. Өмнөх нийгмийн өнгө аясыг өнөөгийн ардчилсан нийгэмд илэрхийлээд 20 жил үдсэний эцэст В.И.Ленин багшийн хөшөөг өнөөдөр буулгаад, хаашаа ч юм авч явах гэнэ. 58 жилийн өмнө хоёр улсын найрамдалт харилцааны бэлгэдэл болгон босгосон уг хөшөөг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлсын шийдвэрээр буулгахаар болсон юм. Уг шийдвэрийн дагуу өнөөдөр хөшөөг буулгаж байгаа бөгөөд удахгүй дуудлагаар худалдаалах ажээ. 400 мянган төгрөгөөс эхэлж дуудах Лениний хөшөөг авахаар хоёр компани саналаа ирүүлсэн хэмээн хотын дарга Э.Бат-Үүл “Ройтерс” агентлагт ярилцлага өгөхдөө дурдсан байна билээ. Саналаа илэрхийлсэн хоёр компанийн нэг нь хотын ойролцоох жуулчны бааз гэнэ. Тус баазад Сталиний хөшөө ч байдаг учир Ленин багшийнхыг нэмээд тавьчихвал Зөвлөлтийн үеийн хоёр удирдагчийг зэрэгцүүлж хараад амарч зугаалж буй хүмүүст нь ч зугаатай байх бололтой.
Ноён Э.Бат-Үүл барууны мэдээллийн агентлагт ярихдаа Зөвлөлтийн үеийн хар бараан түүх, хэлмэгдүүлэлт, хавчлага мөрдлөгийг эргэн дурсаад, тэр үеийг эргэн санагдуулах ийм хөшөөг одоо хүртэл нийслэлийнхээ төвд хадгалсаар байх нь зохисгүй хэмээн үзэж буйгаа хэлжээ.
Энэхүү хөшөө байсан газарт долдугаар сарын 1-ний үймээнд амиа алдсан таван залууд зориулсан дурсгалын хөшөө босгох эсвэл Ерөнхий сайд асан А.Амарын хөшөөг барих гэсэн хоёр хувилбар байгаа юм.
Б.Энх
0 Сэтгэгдэл
urnaa
Amariin hushuu Erdenet hotod bdg shdee yor n zaawal hushuu bosgoj yaah geed bdiin hushuugui bol uhleeee yu....
2012.10.14
























