УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
“Mongolia” хэмээх Испани сэтгүүл эрэлт ихтэй байна
Испанийн хэвлэлийн зах зээлд нэгэн шинэхэн сэтгүүл хүч түрэн орж ирж байгааг Нью-Йорк таймс сонин өөрийн блогтоо бичжээ. Сонирхолтой нь, тэрхүү сэтгүүл “Mongolia” гэдэг нэртэй гэнэ. Хэдийгээр сэтгүүл Монгол гэдэг нэртэй боловч Монголын тухай хэвлэл биш бөгөөд эрхлэн гаргачид нь ч Монголтой холбоогүй аж. Шог хошин маягаар нийтлэл, уран бүтээлээ бичдэг, улс төрийн хошин зураг нийтэлдэг уг сэтгүүл улс орных нь эдийн засаг хүнд, хүн ардынх нь сэтгэл санаа тавгүй байгаа энэ үед уншигчдадаа бага ч болов сэтгэлийн тайвшрал, инээд бэлэглэх нийтлэлийн бодлого барьдаг байна.
Тийм ч учраас өнгөрсөн гуравдугаар сард анхны дугаараа гаргаж эхэлсэн тус сэтгүүл өдгөө 40 мянган захиалагчтай болж, өдөр ирэх тусам хүрээгээ тэлж байгаа гэнэ. Сэтгүүлийг эрхлэн гаргагчид “Манай уншигчид бол идеалист, өөрчлөлтөөр өлсч цангаж байгаа хүмүүс” хэмээн Нью-Йорк Таймст ярьсан байна.
“ Mongolia” сэтгүүлийн нийтлэлийн агуулга нь бүхэлдээ улс төрийн шог бөгөөд эдийн засгийн хямралаас үүдээд олныг бухимдуулаад байгаа таагүй үйл явдлуудыг шог хошин байдлаар бичиж, нэг талаар улстөрчид, эрх баригчдыг ичээх, нөгөө талаас нийгмийн стрессийг хөнгөлөх зорилготой ажээ.
Испанийн хэвлэлийн зах зээлд нэгэн шинэхэн сэтгүүл хүч түрэн орж ирж байгааг Нью-Йорк таймс сонин өөрийн блогтоо бичжээ. Сонирхолтой нь, тэрхүү сэтгүүл “Mongolia” гэдэг нэртэй гэнэ. Хэдийгээр сэтгүүл Монгол гэдэг нэртэй боловч Монголын тухай хэвлэл биш бөгөөд эрхлэн гаргачид нь ч Монголтой холбоогүй аж. Шог хошин маягаар нийтлэл, уран бүтээлээ бичдэг, улс төрийн хошин зураг нийтэлдэг уг сэтгүүл улс орных нь эдийн засаг хүнд, хүн ардынх нь сэтгэл санаа тавгүй байгаа энэ үед уншигчдадаа бага ч болов сэтгэлийн тайвшрал, инээд бэлэглэх нийтлэлийн бодлого барьдаг байна. Тийм ч учраас өнгөрсөн гуравдугаар сард анхны дугаараа гаргаж эхэлсэн тус сэтгүүл өдгөө 40 мянган захиалагчтай болж, өдөр ирэх тусам хүрээгээ тэлж байгаа гэнэ. Сэтгүүлийг эрхлэн гаргагчид “Манай уншигчид бол идеалист, өөрчлөлтөөр өлсч цангаж байгаа хүмүүс” хэмээн Нью-Йорк Таймст ярьсан байна.
“ Mongolia” сэтгүүлийн нийтлэлийн агуулга нь бүхэлдээ улс төрийн шог бөгөөд эдийн засгийн хямралаас үүдээд олныг бухимдуулаад байгаа таагүй үйл явдлуудыг шог хошин байдлаар бичиж, нэг талаар улстөрчид, эрх баригчдыг ичээх, нөгөө талаас нийгмийн стрессийг хөнгөлөх зорилготой ажээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























