Ханын материал орчмын гэр хорооллын газар чөлөөлөлт 95 хувьтай байна
Хагас коксон шахмал түлш тохирлын гэрчилгээтэй боллоо
“Оргил стар” хотхоноос Зайсангийн гүүр хүртэл 550 метр явган хүний замыг шинэчиллээ
“Лос Анжелес 2028” олимпын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах тамирчдыг зарлалаа
"Баянхошуу" цэцэрлэгт хүрээлэн ирэх сард ашиглалтад орно
ТЭЦ-5 станц 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэнэ
Иран Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Увс, Завхан аймагт ажиллаж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажилтай танилцлаа
ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦ ГОЛОМТ БАНКАНД 160 САЯ АМ. ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ОЛГОЛОО
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
Г.ЭРДЭНЭБААТАР: ГАЗРАА БИШ ГАВЛАА УХВАЛ БИД ХӨГЖИНӨ
-Театрын 50 дахь улирлын нээлт болоод ажил ч араасаа ундарч байх шиг байна. Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?
-Маргааш Германы уран бүтээлчидтэй хамтарч “Моцартын үдэш” нэртэй тоглолт зохион байгуулах гээд л ажиллаж байна.
-Энэ удаа Германаас ямар уран бүтээлчид ирсэн бол. Манай талаас хамтрах санал тавьсан юм уу?
-Манайд хоёр жилийн өмнө ирж Моцартын “Увдист лимбэ” дуурийг удирдаж байсан Германы Дортмуны “Амадевус” симпони найрал хөгжмийн оркестрын удирдаач Феликс Рейманн гурван хөгжимчинтэйгээ ирсэн. Жилийн өмнөөс Германы тал манайтай хамтран ажиллах төсөл боловсруулаад санал тавьсан юм. Түүнийг нь манай театр хүлээж аваад ажиллаж байна. Германчууд төслөө “Моцарт германчуудтай Монголд уулзсан нь” гэж нэрлэсэн байсан.
-Яагаад тэгж нэрлэсэн юм бол...?
-Моцарт бол өөрөө Австрийн хөгжмийн зохиолч, харин санаачлагч нь германчууд болохоор тэгж нэрлэсэн юм билээ. Концерт хоёр хэсэгтэй байх юм. Эхний хэсэгт Моцартын алдарт бүтээлүүдийг тоглоно. Дараагийн хэсэгт германы хөгжмийн зохиолч Ричард Страус, Вагнер нарын бүтээлүүдийг тоглоно. Тэгээд бодохоор энэ нэр их зохицоод байгаа биз.
-Гадны уран бүтээлчидтэй хамтран тоглоход манай талд үлдэх зүйл нь юу байдаг юм бол?
-Сонгодог урлаг ч гэсэн даяаршлагдаж байна гэдгийг харуулах боломж бий болж байгаа юм. Моцартын хөгжмийг монгол, герман хөгжимчид хөгжимдөөд герман хүн удирдахаар өөр сонсогдоно гэж байхгүй гэдгийг харуулна. Дээрээс нь манай уран бүтээлчдэд асар том сургууль болж байгаа юм. Тэгээд германчууд чинь тоглолтын төсөв, төлөвлөгөө боловсруулахдаа маш чадвартай нь харагдаж байгаа. Тоглолтоо анхнаас нь юу болох яах гээд бүх үйл явдлыг нь дараалж бичээд гаргачихсан, тэгээд л түүнийхээ дагуу ажиллах юм. Манайхан бол бэлтгэлээ хийж байгаад л “За үүнийг ингээд өөрчилчихөж болох юм байна” гээд л газар дээр нь өөрчлөөд явчихдаг шүү дээ. Ингээд л харж байхад төсөв, төлөвлөгөө боловсруулж байгаагаас нь ч гэсэн манайханд сурч, авч үлдэх зүйл их байна л даа. Бас театрын маань нэр хүнд өсч, мэргэжил нэгтнүүдтэй анд нөхөд болох гээд олон сайн талтай.
-Манай театр чинь уг нь Азидаа байхгүй театр шүү дээ. 50-хан жилийн түүхтэй. Тэгэхээр гадаадын сонгодог урлаг хөгжсөн орнууд “Бидний 200 жил бүтээж чадаагүй зүйлийг монголд яагаад 50 жилийн дотор хийчих вэ” гээд гайхаад байдаг байхгүй юу. Тэгээд яасныг нь үзэх гээд л ингээд төсөл бичиж хамтарч ажиллаад байгаа юм.
-Тэгээд та тэр гайхшралд нь ямар хариу өгдөг вэ?
-Манай монголчууд бол оюуны асар их нөөцтэй хүмүүс учраас ийм амжилттай явж байгаа юм гэдэг дээ. Манайд бол авьяас хэзээ ч дутагдахгүй. Харин дээд зэргийн зохион байгуулалт дутаж байна. Үүнийг шийдэхийн тулд нөгөө л санхүүгийн хүндрэл бэрхшээлтэй тулгарна. Гэхдээ манайх шат дараатай хөгжих гээд л явж байна. Европыг “хөгшин” гэж ярьдгийн учир нь аль хэдийнэ тэндхийн соёл урлаг, эдийн засаг, улс төр гээд бүгд тогтворжчихсон болохоор тэр шүү дээ. Сонгодог уран бүтээлчид нь ажлаа л хийдэг. Харин манайд бол амьдрахын тулд орой нь тайзан дээрээ гарчихаад өглөө нь зах дээр зогсоод явж байгаа уран бүтээлчид бий. Гэсэн ч энэ үеийг дайрахгүй өнгөрөх арга байхгүй. 10 жилийн өмнөхөөс арай сайжраад байгаа нь л энэ шүү дээ.
-Нэг үе сонгодог урлаг гэхээр л тойроод явдаг байсныг бодвол одоо арай өөр болчихсон юм шиг санагддаг?
-Сонгодог урлагийн үнэ цэнийг хүмүүс мэдэрдэг болчихсон цаг. Манайх чинь дээхнэ үед “Үзэгчгүй театр” гэсэн нэртэй байлаа шүү дээ. Харин одоо үзэгчтэй болчихсон. Тэгэхээр бид өөрсдөө л сайн хичээж ажиллах хэрэгтэй.
-Манайхыг гадаадынхан сонирхоод л байдаг. Гавьяат жүжигчин, дуучин Э.Амартүвшинг дэлхийн хэмжээний уралдаанд түрүүлчихсний дараа манай театрыг сонирхох хүмүүсийн тоо ихэссэн. Тэгээд сонирхоод ирээд харахаар театрын барилга энэ тэр гээд л уран бүтээлчдийн авьяасаас өөр гайхуулах зүйл байхгүй...?
-Тиймээ. Манай уран бүтээлчдийн авьяасыг дэлхий үнэлж байна. Сонгодог урлагийн үрийг тарьж байсан хүмүүсийг “Алтан үеийнхэн” гээд л байдаг. Одоо алтан үеийнхнээс ч илүү авьяастай залуучууд байна. Яагаад тэр үеийнх шиг үнэлэгдэхгүй байна гэхээр төр засгаас анхаарахгүй байгаад л байгаа юм. Одоо ганц тайвшруулж байгаа зүйл бол залуу уран бүтээлчдийн авьяас.
-Барилгын хувьд нэлээд хуучирч муудсан шүү дээ. Засварлах нь байтугай нэг хэсэг нураах тухай ч яригдаж байсан?
-60 гаруй жил манай театр энэ суурин дээрээ л тогтож байна. Барилгын суурин дээрээ зогсох нас гэж байдаг байна л даа. Тэгээд манай театрын барилга мөнх цэвдэг дээр баригдчихсан учраас 100 жил болоод хөрсөнд өөрчлөлт орох аюултай. Тийм учраас арга хэмжээ авах цаг нь болоод л байгаа юм.
-ДБЭТ-ын байр бол түүх агуулсан барилга шүү дээ. Тэгэхээр нөгөө нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгчээр арга хэмжээ авах гээд бүр загвар хийцийг нь гажуудуулчих вий дээ?
-Яах аргагүй түүхэн барилга гэдэг нь үнэн. Гэхдээ одоо түүхтэй гээд гар хүрэхгүй байж байгаад нурж унахыг нь харалтай биш дээ. Миний бодлоор бол хэрэв анхаараад арга хэмжээ авъя гэвэл хоёр арга байна. Одоо байгаа хэв загвараар нь яг адилхан макет хийгээд музейд тавчихаад буулгаж өөр шинэ барилга барих, эсвэл доод хөрсийг нь нарийн судалж арга хэмжээ аваад барилгынхаа хэв загварыг алдагдуулахгүй нарийн засварлах.
Гэхдээ төрөөс театрын барилгад анхаарах нь байтугай, байгаа газрыг нь өдөр ирэх тутам луйвардаж хэн нэгэн авсаар байгаад баян Доржийн хашааны газраас жижиг болсныг нь үзээгүй хараагүй юм шиг сууж л байна. Уг нь театрын газар, барилга гээд бүгд дэлхийн нийтэд тогтсон жишигтэй байдаг л даа.
Манай театр цаашид хэдэн мянган жил ч оршин тогтнож чадна. Яагаад гэвэл авьяас хэзээ ч устахгүй. Тийм болохоор байх ёстой газрыг нь хэрхэн байлгахаа шийдэх цаг нь ирсэн.
-Ер нь тэгээд урлаг уран сайханд бараг л анхаарал тавихгүй юм даа?
-Ганц барилга ч гэлтгүй шинэ уран бүтээл хийх гээд төсөв боловсруулаад өгөхөөр нөгөө олон шат дамжлагаар нь орж танагдсаар байгаад анх төсөвлөсөн мөнгөний 10 хувь нь ирвэл их юм болдог. Тэгээд л нөгөө шинэ уран бүтээл хийх урам зориг мохчихож байгаа юм чинь. Нөгөө хэдэн гаж донтой хүмүүстээ хулхидуулсаар байгаад хаширчихсан болохоор л тэр. Жил болгон наадмын нээлтийг найруулах гээд улайрдаг хүмүүсийг хэлж байна л даа.
Гэхдээ би Жамяандагва гуайтай 800 жилийн ойн наадмыг найруулж байсан. Тэгэхэд 40 сая төгрөгийн төсөв бичээд оруулахад 18 сая төгрөг л ирсэн. Нөгөөхийг нь ёстой л хойноо барих уу, урдаа барих уу гэж байж хүргэсэн. Тэгсэн наадмын нээлтэн дээр нийслэлийнхэн, УИХ-ын гишүүд ирээд нэг нэгнийгээ тэмдгээр шагнаж байгаад л яваад өгсөн. Бид хоёр юу ч үгүй хоцорсон доо. Ингэж л үнэлдэг байхгүй юу.
-Гэхдээ манай урлагийнхан хэтэрхий даруухан юм шиг?
-Даруухандаа биш л дээ. Хэрэв биднийг дуудаад танай салбарт юу нь болохгүй байна, яах вэ гээд асуувал хэлээд яриад санаа бодлоо хуваалцана. Өөрсдөө ярих гээд очихоор таньдаггүй. Тэгэхээр чинь дуудах болов уу л гээд сууж байхаас өөр аргагүй.
-Таны хувьд ДБЭТ-ын ганцхан найруулагч. Залгамж халаагаа бэлдэх зүйл юу болж байгаа бол?
-Хүн олдохгүй л байна. Сонгодог урлагийн найруулагч гэдэг бол жирийн хүний хийгээд байх зүйл биш л дээ. Энэ бол нэн түрүүнд тулгамдаж байгаа асуудал. Хэрэв урлагийг ойлгодог төртэй байсан бол үүн дээр хамгийн түрүүнд анхаарах ёстой.
-Та өөрөө найруулагч болсон түүхээсээ яривал...?
-Би чинь анх дуучин байсан. Эрдэнэбулган багш намайг их удаан ажиглаж байсан юм билээ. Нэг өдөр дуудаад л санал тавьсан. Тэгээд л ОХУ-ын Уралын хөгжмийн дээд сургуулийн сүүлийн төгсөгчдийн нэг болсон доо.
УДЭТ-ийн ерөнхий найруулагч Г.Эрдэнэбаатартай ярилцлаа.
Моцарт манай улсад айлчлах гэж байна
-Театрын 50 дахь улирлын нээлт болоод ажил ч араасаа ундарч байх шиг байна. Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?
-Маргааш Германы уран бүтээлчидтэй хамтарч “Моцартын үдэш” нэртэй тоглолт зохион байгуулах гээд л ажиллаж байна.
-Энэ удаа Германаас ямар уран бүтээлчид ирсэн бол. Манай талаас хамтрах санал тавьсан юм уу?
-Манайд хоёр жилийн өмнө ирж Моцартын “Увдист лимбэ” дуурийг удирдаж байсан Германы Дортмуны “Амадевус” симпони найрал хөгжмийн оркестрын удирдаач Феликс Рейманн гурван хөгжимчинтэйгээ ирсэн. Жилийн өмнөөс Германы тал манайтай хамтран ажиллах төсөл боловсруулаад санал тавьсан юм. Түүнийг нь манай театр хүлээж аваад ажиллаж байна. Германчууд төслөө “Моцарт германчуудтай Монголд уулзсан нь” гэж нэрлэсэн байсан.
-Яагаад тэгж нэрлэсэн юм бол...?
-Моцарт бол өөрөө Австрийн хөгжмийн зохиолч, харин санаачлагч нь германчууд болохоор тэгж нэрлэсэн юм билээ. Концерт хоёр хэсэгтэй байх юм. Эхний хэсэгт Моцартын алдарт бүтээлүүдийг тоглоно. Дараагийн хэсэгт германы хөгжмийн зохиолч Ричард Страус, Вагнер нарын бүтээлүүдийг тоглоно. Тэгээд бодохоор энэ нэр их зохицоод байгаа биз.
-Гадны уран бүтээлчидтэй хамтран тоглоход манай талд үлдэх зүйл нь юу байдаг юм бол?
-Сонгодог урлаг ч гэсэн даяаршлагдаж байна гэдгийг харуулах боломж бий болж байгаа юм. Моцартын хөгжмийг монгол, герман хөгжимчид хөгжимдөөд герман хүн удирдахаар өөр сонсогдоно гэж байхгүй гэдгийг харуулна. Дээрээс нь манай уран бүтээлчдэд асар том сургууль болж байгаа юм. Тэгээд германчууд чинь тоглолтын төсөв, төлөвлөгөө боловсруулахдаа маш чадвартай нь харагдаж байгаа. Тоглолтоо анхнаас нь юу болох яах гээд бүх үйл явдлыг нь дараалж бичээд гаргачихсан, тэгээд л түүнийхээ дагуу ажиллах юм. Манайхан бол бэлтгэлээ хийж байгаад л “За үүнийг ингээд өөрчилчихөж болох юм байна” гээд л газар дээр нь өөрчлөөд явчихдаг шүү дээ. Ингээд л харж байхад төсөв, төлөвлөгөө боловсруулж байгаагаас нь ч гэсэн манайханд сурч, авч үлдэх зүйл их байна л даа. Бас театрын маань нэр хүнд өсч, мэргэжил нэгтнүүдтэй анд нөхөд болох гээд олон сайн талтай.
Монголчуудын оюуны чадварыг сонгодог урлагийн хөгжлөөс харж болно
-Сүүлийн үед манай уран бүтээлчид дэлхий дахинаа амжилт гаргаж байгааг дагаад гадаадын театр, уран бүтээлчид манайд анхаарлаа хандуулах болсон юм шиг ажиглагдаад байдаг юм?-Манай театр чинь уг нь Азидаа байхгүй театр шүү дээ. 50-хан жилийн түүхтэй. Тэгэхээр гадаадын сонгодог урлаг хөгжсөн орнууд “Бидний 200 жил бүтээж чадаагүй зүйлийг монголд яагаад 50 жилийн дотор хийчих вэ” гээд гайхаад байдаг байхгүй юу. Тэгээд яасныг нь үзэх гээд л ингээд төсөл бичиж хамтарч ажиллаад байгаа юм.
-Тэгээд та тэр гайхшралд нь ямар хариу өгдөг вэ?
-Манай монголчууд бол оюуны асар их нөөцтэй хүмүүс учраас ийм амжилттай явж байгаа юм гэдэг дээ. Манайд бол авьяас хэзээ ч дутагдахгүй. Харин дээд зэргийн зохион байгуулалт дутаж байна. Үүнийг шийдэхийн тулд нөгөө л санхүүгийн хүндрэл бэрхшээлтэй тулгарна. Гэхдээ манайх шат дараатай хөгжих гээд л явж байна. Европыг “хөгшин” гэж ярьдгийн учир нь аль хэдийнэ тэндхийн соёл урлаг, эдийн засаг, улс төр гээд бүгд тогтворжчихсон болохоор тэр шүү дээ. Сонгодог уран бүтээлчид нь ажлаа л хийдэг. Харин манайд бол амьдрахын тулд орой нь тайзан дээрээ гарчихаад өглөө нь зах дээр зогсоод явж байгаа уран бүтээлчид бий. Гэсэн ч энэ үеийг дайрахгүй өнгөрөх арга байхгүй. 10 жилийн өмнөхөөс арай сайжраад байгаа нь л энэ шүү дээ.
-Нэг үе сонгодог урлаг гэхээр л тойроод явдаг байсныг бодвол одоо арай өөр болчихсон юм шиг санагддаг?
-Сонгодог урлагийн үнэ цэнийг хүмүүс мэдэрдэг болчихсон цаг. Манайх чинь дээхнэ үед “Үзэгчгүй театр” гэсэн нэртэй байлаа шүү дээ. Харин одоо үзэгчтэй болчихсон. Тэгэхээр бид өөрсдөө л сайн хичээж ажиллах хэрэгтэй.
Одоо ч алтан үе. Гэхдээ...
-Манайхыг гадаадынхан сонирхоод л байдаг. Гавьяат жүжигчин, дуучин Э.Амартүвшинг дэлхийн хэмжээний уралдаанд түрүүлчихсний дараа манай театрыг сонирхох хүмүүсийн тоо ихэссэн. Тэгээд сонирхоод ирээд харахаар театрын барилга энэ тэр гээд л уран бүтээлчдийн авьяасаас өөр гайхуулах зүйл байхгүй...?
-Тиймээ. Манай уран бүтээлчдийн авьяасыг дэлхий үнэлж байна. Сонгодог урлагийн үрийг тарьж байсан хүмүүсийг “Алтан үеийнхэн” гээд л байдаг. Одоо алтан үеийнхнээс ч илүү авьяастай залуучууд байна. Яагаад тэр үеийнх шиг үнэлэгдэхгүй байна гэхээр төр засгаас анхаарахгүй байгаад л байгаа юм. Одоо ганц тайвшруулж байгаа зүйл бол залуу уран бүтээлчдийн авьяас.
-Барилгын хувьд нэлээд хуучирч муудсан шүү дээ. Засварлах нь байтугай нэг хэсэг нураах тухай ч яригдаж байсан?
-60 гаруй жил манай театр энэ суурин дээрээ л тогтож байна. Барилгын суурин дээрээ зогсох нас гэж байдаг байна л даа. Тэгээд манай театрын барилга мөнх цэвдэг дээр баригдчихсан учраас 100 жил болоод хөрсөнд өөрчлөлт орох аюултай. Тийм учраас арга хэмжээ авах цаг нь болоод л байгаа юм.
-ДБЭТ-ын байр бол түүх агуулсан барилга шүү дээ. Тэгэхээр нөгөө нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгчээр арга хэмжээ авах гээд бүр загвар хийцийг нь гажуудуулчих вий дээ?
-Яах аргагүй түүхэн барилга гэдэг нь үнэн. Гэхдээ одоо түүхтэй гээд гар хүрэхгүй байж байгаад нурж унахыг нь харалтай биш дээ. Миний бодлоор бол хэрэв анхаараад арга хэмжээ авъя гэвэл хоёр арга байна. Одоо байгаа хэв загвараар нь яг адилхан макет хийгээд музейд тавчихаад буулгаж өөр шинэ барилга барих, эсвэл доод хөрсийг нь нарийн судалж арга хэмжээ аваад барилгынхаа хэв загварыг алдагдуулахгүй нарийн засварлах.
Гэхдээ төрөөс театрын барилгад анхаарах нь байтугай, байгаа газрыг нь өдөр ирэх тутам луйвардаж хэн нэгэн авсаар байгаад баян Доржийн хашааны газраас жижиг болсныг нь үзээгүй хараагүй юм шиг сууж л байна. Уг нь театрын газар, барилга гээд бүгд дэлхийн нийтэд тогтсон жишигтэй байдаг л даа.
Манай театр цаашид хэдэн мянган жил ч оршин тогтнож чадна. Яагаад гэвэл авьяас хэзээ ч устахгүй. Тийм болохоор байх ёстой газрыг нь хэрхэн байлгахаа шийдэх цаг нь ирсэн.
800 жилийн ойг найруулсан ч гар хоосон үлдсэн дээ
-Ер нь тэгээд урлаг уран сайханд бараг л анхаарал тавихгүй юм даа?
-Ганц барилга ч гэлтгүй шинэ уран бүтээл хийх гээд төсөв боловсруулаад өгөхөөр нөгөө олон шат дамжлагаар нь орж танагдсаар байгаад анх төсөвлөсөн мөнгөний 10 хувь нь ирвэл их юм болдог. Тэгээд л нөгөө шинэ уран бүтээл хийх урам зориг мохчихож байгаа юм чинь. Нөгөө хэдэн гаж донтой хүмүүстээ хулхидуулсаар байгаад хаширчихсан болохоор л тэр. Жил болгон наадмын нээлтийг найруулах гээд улайрдаг хүмүүсийг хэлж байна л даа.
Гэхдээ би Жамяандагва гуайтай 800 жилийн ойн наадмыг найруулж байсан. Тэгэхэд 40 сая төгрөгийн төсөв бичээд оруулахад 18 сая төгрөг л ирсэн. Нөгөөхийг нь ёстой л хойноо барих уу, урдаа барих уу гэж байж хүргэсэн. Тэгсэн наадмын нээлтэн дээр нийслэлийнхэн, УИХ-ын гишүүд ирээд нэг нэгнийгээ тэмдгээр шагнаж байгаад л яваад өгсөн. Бид хоёр юу ч үгүй хоцорсон доо. Ингэж л үнэлдэг байхгүй юу.
-Гэхдээ манай урлагийнхан хэтэрхий даруухан юм шиг?
-Даруухандаа биш л дээ. Хэрэв биднийг дуудаад танай салбарт юу нь болохгүй байна, яах вэ гээд асуувал хэлээд яриад санаа бодлоо хуваалцана. Өөрсдөө ярих гээд очихоор таньдаггүй. Тэгэхээр чинь дуудах болов уу л гээд сууж байхаас өөр аргагүй.
Залгамжлагчаа ч бэлдэж чадахгүй байна
-Таны хувьд ДБЭТ-ын ганцхан найруулагч. Залгамж халаагаа бэлдэх зүйл юу болж байгаа бол?
-Хүн олдохгүй л байна. Сонгодог урлагийн найруулагч гэдэг бол жирийн хүний хийгээд байх зүйл биш л дээ. Энэ бол нэн түрүүнд тулгамдаж байгаа асуудал. Хэрэв урлагийг ойлгодог төртэй байсан бол үүн дээр хамгийн түрүүнд анхаарах ёстой.
-Та өөрөө найруулагч болсон түүхээсээ яривал...?
-Би чинь анх дуучин байсан. Эрдэнэбулган багш намайг их удаан ажиглаж байсан юм билээ. Нэг өдөр дуудаад л санал тавьсан. Тэгээд л ОХУ-ын Уралын хөгжмийн дээд сургуулийн сүүлийн төгсөгчдийн нэг болсон доо.
Б.Цэдэвсүрэн
0 Сэтгэгдэл
зочин
шулуухан үгтэй хүн байна.
2014.05.05