Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ
“Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана
2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ
Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ
Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ
Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно
Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
Л.ГҮНДАЛАЙ: БИ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД БОЛОХ ХҮСЭЛТЭЙ БАЙСАН ЮМ
УИХ-д гурвантаа гишүүнээр суусан Л.Гүндалайд энэ сонгуулиар нутгийн зон олон нь итгэл хүлээлгэлгүй, тахимаа өгчихөөд буй. Харин сонгуулиас хойш нам гүмхэн байсан экс гишүүн Л.Гүндалайг Хөвсгөл аймгийн Засаг даргын суудал горилж яваа гэсэн мэдээлэл байгаа юм. Энэ талаар Л.Гүндалайгаас тодрууллаа.
-Таныг Хөвсгөл аймгийн Засаг дарга болох гэж байна гэсэн мэдээлэл гарах боллоо. Энэ үнэн үү?
-Үгүй ээ. Тийм юм байхгүй. Засаг дарга болно гэхээр л түүгээр нь шийддэг зүйл биш шүү дээ. ИТХ-аа сонгож бүрдүүлсний дараа шийддэг юм. Сүүлийн үед намайг хэвлэлээр ингэж бичих боллоо. Би энэ бүхэнд нэг л хариу өгч байгаа. Тийм зүйл байхгүй ээ гэж.
-ИТХ-аа өөрийнхөө хүмүүсээр бүрдүүлэх ажил зохион байгуулж байгаа гэж бичээд л байна?
-Тийм зүйл байхгүй ээ.
-Сонгуулиас хойш та ямар ажил амжуулж байна вэ?
-Гэрийн эзний үүргээ л гүйцэтгэж байна. Сайн аав, гэрийн сайн эзэн байх үүргээ л биелүүлж хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөөд, орой аваад л. Ийм л ажил хийж байна.
-Хөвсгөл аймаг руу явахгүй байна уу?
-Нэг удаа яваад ирсэн.
-Та Хөвсгөл аймгийн АН-ын дарга хэвээрээ байгаа юу?
-Би өөрийгөө Хөвсгөл аймгийнхаа АН-ын дарга хэвээрээ байгаа л гэж бодож байгаа шүү дээ.
-Саяхан танай аймгийн АН-ын даргын суудлын төлөө багагүй өрсөлдөөн болсон гэж сонссон?
-Яахав дээ, хавраас хойш л жаахан маргаан дагуулаад л байгаа.
-Ер нь, таны улс төрийн зорилго юу байна вэ. Экс гишүүдийн хувьд төрийн албанд очоод л байх шиг байна. Тухайлбал, Я.Батсуурь “Эрдэнэ Таван толгой” компанийн захирал, П.Алтангэрэл Төрийн нарийн бичгийн дарга боллоо шүү дээ?
-Би УИХ-д гурван ч удаа суусан, туршлагатай хүн. Үүнийгээ бас зүгээр орхимооргүй байна. Тиймээс 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ. Төрийн албанд очих тухай бодож үзээгүй юм байна.
-Хэрэв намаас ямар нэгэн албан тушаал санал болговол хаших уу?
-Би Эрүүл мэндийн сайд болох хүсэлтэй байсан юм. Гэвч болгоогүй. Сайн муу ч гэсэн Германд сургууль дүүргэсэн, энэ салбарыг хэрхэн дээш нь татах вэ гэдгийг мэднэ. Өмнө нь ч ажиллаж байсан туршлагатай. Хэрэв сайд болбол энэ салбараа хэрхэн сайжруулах вэ гэдгээ боловсруулчихсан дэврүүн сэтгэлтэй л явсан юм.
-Энэ саналаа хэлсэн юм уу?
-Хэлсээн.
-Та ер нь, Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна вэ. “Шударга ёс” эвслийн хувь заяа хүнд байна. Хэрэв задарвал Засгийн газар унана гээд байх юм?
-Би өнөөдөр /өчигдөр/ эвсэлд байдаг зарим нэг найзтайгаа уулзлаа. Эвсэл задрахгүй, улам бэхжинэ гэж байна. Задарна гэж яриад байгаа зүйл бол атаархсан, энэ Засгийн газрыг унаасай гэж бодсон л хүмүүсийн үг.
-Гэхдээ л Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёрын харилцаа муудсан. Үүнээс болж эвсэл задарна гэж ярьж байна шүү дээ?
-Хүмүүс тэгж л байдаг шүү дээ. Атаархсан л хүмүүсийн үг.
УИХ-д гурвантаа гишүүнээр суусан Л.Гүндалайд энэ сонгуулиар нутгийн зон олон нь итгэл хүлээлгэлгүй, тахимаа өгчихөөд буй. Харин сонгуулиас хойш нам гүмхэн байсан экс гишүүн Л.Гүндалайг Хөвсгөл аймгийн Засаг даргын суудал горилж яваа гэсэн мэдээлэл байгаа юм. Энэ талаар Л.Гүндалайгаас тодрууллаа.-Таныг Хөвсгөл аймгийн Засаг дарга болох гэж байна гэсэн мэдээлэл гарах боллоо. Энэ үнэн үү?
-Үгүй ээ. Тийм юм байхгүй. Засаг дарга болно гэхээр л түүгээр нь шийддэг зүйл биш шүү дээ. ИТХ-аа сонгож бүрдүүлсний дараа шийддэг юм. Сүүлийн үед намайг хэвлэлээр ингэж бичих боллоо. Би энэ бүхэнд нэг л хариу өгч байгаа. Тийм зүйл байхгүй ээ гэж.
-ИТХ-аа өөрийнхөө хүмүүсээр бүрдүүлэх ажил зохион байгуулж байгаа гэж бичээд л байна?
-Тийм зүйл байхгүй ээ.
-Сонгуулиас хойш та ямар ажил амжуулж байна вэ?
-Гэрийн эзний үүргээ л гүйцэтгэж байна. Сайн аав, гэрийн сайн эзэн байх үүргээ л биелүүлж хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөөд, орой аваад л. Ийм л ажил хийж байна.
-Хөвсгөл аймаг руу явахгүй байна уу?
-Нэг удаа яваад ирсэн.
-Та Хөвсгөл аймгийн АН-ын дарга хэвээрээ байгаа юу?
-Би өөрийгөө Хөвсгөл аймгийнхаа АН-ын дарга хэвээрээ байгаа л гэж бодож байгаа шүү дээ.
-Саяхан танай аймгийн АН-ын даргын суудлын төлөө багагүй өрсөлдөөн болсон гэж сонссон?
-Яахав дээ, хавраас хойш л жаахан маргаан дагуулаад л байгаа.
-Ер нь, таны улс төрийн зорилго юу байна вэ. Экс гишүүдийн хувьд төрийн албанд очоод л байх шиг байна. Тухайлбал, Я.Батсуурь “Эрдэнэ Таван толгой” компанийн захирал, П.Алтангэрэл Төрийн нарийн бичгийн дарга боллоо шүү дээ?
-Би УИХ-д гурван ч удаа суусан, туршлагатай хүн. Үүнийгээ бас зүгээр орхимооргүй байна. Тиймээс 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ. Төрийн албанд очих тухай бодож үзээгүй юм байна.
-Хэрэв намаас ямар нэгэн албан тушаал санал болговол хаших уу?
-Би Эрүүл мэндийн сайд болох хүсэлтэй байсан юм. Гэвч болгоогүй. Сайн муу ч гэсэн Германд сургууль дүүргэсэн, энэ салбарыг хэрхэн дээш нь татах вэ гэдгийг мэднэ. Өмнө нь ч ажиллаж байсан туршлагатай. Хэрэв сайд болбол энэ салбараа хэрхэн сайжруулах вэ гэдгээ боловсруулчихсан дэврүүн сэтгэлтэй л явсан юм.
-Энэ саналаа хэлсэн юм уу?
-Хэлсээн.
-Та ер нь, Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна вэ. “Шударга ёс” эвслийн хувь заяа хүнд байна. Хэрэв задарвал Засгийн газар унана гээд байх юм?
-Би өнөөдөр /өчигдөр/ эвсэлд байдаг зарим нэг найзтайгаа уулзлаа. Эвсэл задрахгүй, улам бэхжинэ гэж байна. Задарна гэж яриад байгаа зүйл бол атаархсан, энэ Засгийн газрыг унаасай гэж бодсон л хүмүүсийн үг.
-Гэхдээ л Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёрын харилцаа муудсан. Үүнээс болж эвсэл задарна гэж ярьж байна шүү дээ?
-Хүмүүс тэгж л байдаг шүү дээ. Атаархсан л хүмүүсийн үг.
Г.ДАВАА
0 Сэтгэгдэл
























