Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ
“Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана
2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ
Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ
Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ
Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно
Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
Сайд асан Т.Бадамжунайн “баг”-т эрүүгийн хэрэг үүсгэв
УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Т.Гантулга, тус яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан М.Баярмагнай нарыг шалгаж эхэлжээ. Тэдэнд Эрүүгийн хуулийн бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Тус яамнаас Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хүрээнд 2012 онд төсөвт тусгасан 500 сая төгрөгийг зориулалтынх нь дагуу ашиглаагүй аж. Тодруулбал, Завхан аймагт 2012 оны тавдугаар сард жижиг дунд үйлдвэрийг дэмжих нэрээр ямар ч төсөл сонгон шалгаруулахгүйгээр 500 сая төгрөгийг долоо хоногийн дотор төсвөөс гаргаж, нэр бүхий 108 иргэн, аж ахуйн нэгжийн данс руу шилжүүлжээ. Нэг үгээр хэлбэл, энэ 500 сая төгрөг иргэдийн амьжиргааг дээшлүүлэх жижиг, дунд үйлдвэрлэлийг нь дэмжихэд зарцуулагдах ёстой байв. Гэтэл энэ хэмжээний мөнгийг ямар замаар 108 иргэн, аж ахуйн нэгжийн хувийн данс руу шилжүүлсэн нь, яагаад төсөл сонгон шалгаруулалт явуулаагүй нь, мөнгө авсан иргэд ямар үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлсэн нь тодорхойгүй байгаа гэнэ. Иймээс цагдаагийнхан 500 сая төгрөгийг хэн нэгэн завшсан байж магадгүй хэмээн сэжүүр гарган шалгаж эхэлжээ.
Мөрдөн байцаалтын явцад цуглуулсан баримтаас харахад, 108 иргэн, аж ахуйн нэгжийн удирдлага дунд УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшсэн хүн ч байсан аж. Тиймээс дээрх мөнгийг сонгуулийн сурталчилгаанд зориулсан байх магадлалтай гэдгийг ч хууль хяналтынхан хэлж байв.
Энэ хэрэгт ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай тэргүүтэй тус яаманд газар, хэлтсийн даргаар ажиллаж байсан хүмүүсийг ч мөрдөн байцаалтын явцад шалгах шаардлагатай гэнэ. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх бодлого баримталж буй. Гэтэл энэхүү бодлого нь зарим орон нутагт гажуудаж, гаргаж өгсөн хөрөнгийг нь зүй бусаар зарцуулах явдал дээрх мэтээр гарч байгааг олон хүн шүүмжилж байна. Юутай ч, хууль хяналтынхан дээрх хэргийн үнэн мөнийг олж тогтооно биз ээ.
zov shalgah e hynee olson baina. jinhene hylgaich.
saturk ni tasarchihviidee bolgoomjlootri
yostoi tom tulnii suul barijdee aldchihgui l bol....
ÀÒÃ-ûíõàí îäîî ë æèíõýíý àâèëãûí áîññûã áàðèâ áîëîëòîé. Áýýæèíä áàéãàà õóàñ ãýõ ìýòýýð ÿâæ ºãºõ áà îëîí ÷ íàéç íàðòàéãàà øîðîíä æàðãàíà äàà.
Nuguu HAAIS-iin Byambaa nartai niilj idsen ih hemjeenii maliin tarilga, vacine-ii luivriig n hamtad n shalgah yostoi shuu.
УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Т.Гантулга, тус яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан М.Баярмагнай нарыг шалгаж эхэлжээ. Тэдэнд Эрүүгийн хуулийн бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Тус яамнаас Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хүрээнд 2012 онд төсөвт тусгасан 500 сая төгрөгийг зориулалтынх нь дагуу ашиглаагүй аж. Тодруулбал, Завхан аймагт 2012 оны тавдугаар сард жижиг дунд үйлдвэрийг дэмжих нэрээр ямар ч төсөл сонгон шалгаруулахгүйгээр 500 сая төгрөгийг долоо хоногийн дотор төсвөөс гаргаж, нэр бүхий 108 иргэн, аж ахуйн нэгжийн данс руу шилжүүлжээ. Нэг үгээр хэлбэл, энэ 500 сая төгрөг иргэдийн амьжиргааг дээшлүүлэх жижиг, дунд үйлдвэрлэлийг нь дэмжихэд зарцуулагдах ёстой байв. Гэтэл энэ хэмжээний мөнгийг ямар замаар 108 иргэн, аж ахуйн нэгжийн хувийн данс руу шилжүүлсэн нь, яагаад төсөл сонгон шалгаруулалт явуулаагүй нь, мөнгө авсан иргэд ямар үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлсэн нь тодорхойгүй байгаа гэнэ. Иймээс цагдаагийнхан 500 сая төгрөгийг хэн нэгэн завшсан байж магадгүй хэмээн сэжүүр гарган шалгаж эхэлжээ.
Мөрдөн байцаалтын явцад цуглуулсан баримтаас харахад, 108 иргэн, аж ахуйн нэгжийн удирдлага дунд УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшсэн хүн ч байсан аж. Тиймээс дээрх мөнгийг сонгуулийн сурталчилгаанд зориулсан байх магадлалтай гэдгийг ч хууль хяналтынхан хэлж байв.
Энэ хэрэгт ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай тэргүүтэй тус яаманд газар, хэлтсийн даргаар ажиллаж байсан хүмүүсийг ч мөрдөн байцаалтын явцад шалгах шаардлагатай гэнэ. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх бодлого баримталж буй. Гэтэл энэхүү бодлого нь зарим орон нутагт гажуудаж, гаргаж өгсөн хөрөнгийг нь зүй бусаар зарцуулах явдал дээрх мэтээр гарч байгааг олон хүн шүүмжилж байна. Юутай ч, хууль хяналтынхан дээрх хэргийн үнэн мөнийг олж тогтооно биз ээ.
Б.Цэцэг
0 Сэтгэгдэл
2012.10.14
2012.10.13
2012.10.11
2012.10.11
2012.10.11
























