Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа
Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
З.Лхагвасүрэн: Азиас анх удаа манайд танигдах гэж байна
Уильям Шекспирийн алдарт “Ромео Жульетта хоёр” зохиолоос сэдэвлэсэн Францын хөгжмийн зохиолч Ж.Пресгурвичийн сонгодог мюзиклийг манай уран бүтээлчид албан ёсны зөвшөөрөл аваад тавих гэж байна. Энэ талаар найруулагч З.Лхагвадоржтой ярилцлаа.
-Дэлхийн олон оронд тавьдаг сонгодог бүтээлийг Монголд анх удаа тавих гэж байна. Эрхийг нь авсан гэсэн үг үү?
-2001 онд зохиосноос нь хойш дэлхийн олон оронд тавиад байгаа “Ромео Жульетта хоёр” мюзиклийг албан ёсоор эрхийг нь аваад эх орондоо анх удаа тавих гэж байна. Гэхдээ өмнө нь Япон, Солонгост тавьж байсан л даа. Тэнд зөвхөн нэг үзэгдлийг нь ч юм уу, ер нь хэсэглэн тавьж байсан. Харин бид бүтнээр нь тавихаас гадна монгол хэл рүү хөрвүүлээд эх хэл дээрээ тавих гэж байгаа юм.
-Орчуулаад дуулахаар жаахан хэцүү байгаа байх?
-Зохиол нь өөрөө анх их энгийн үг хэллэгтэй зохиогдсон болохоор нэг их асуудал гарахгүй байгаа.
-Сайхан залуу Ромео, үзэсгэлэнт бүсгүй Жульетта болохыг хүсдэггүй уран бүтээлч гэж үгүй. Гол дүрүүдэд ямар дуучид дуулж байгаа вэ?
-Ромеод СУИС-ийн хөгжимт драмын ангийн анхны төгсөгчдийн нэг “А-capella” хамтлагийн дуучин Мөнх-Од, Жульеттад “Классик-Жем” хамтлагийн дуучин Отгончимэг дуулна.
-Олон уран бүтээлчийг хамруулсан гэж сонссон. Өөр ямар дуучин, жүжигчид оролцож байгаа вэ?
-“Ashian shop”, “А-сарella” хамтлагийнхан гээд залуу уран бүтээлчид оролцож байгаа. Мөн рок попын нэртэй дуучид гээд 100 гаруй уран бүтээлч оролцож байгаа.
-Мюзиклээ “Улаанбаатар паласт” тавихаар болжээ. Ямар шалгуураар тэнд тавихаар болов. Мюзиклийн хөгжим дуугарахад танхим, дуу намсгагч зэрэг нь нийцдэг юм болов уу?
-Энэ мюзиклийг тавихаар бүтэн жилийн турш судалгаа хийсэн. Тэгээд францаас мэргэжилтнүүд ирээд Соёлын төв өргөө, УДЭТ, “Улаанбаатар палас”-ын тоглолтын танхимыг үзсэн. Тэгээд “Улаанбаатар палас”-ын танхимын гэрэлтүүлэг тэдэнд таалагдсан болохоор дууны хувьд нийцүүлж болно гэдгийг бидэнд дуулгасан.
-Таны найруулж байгаа “Ромео Жульетта хоёр” мюзиклийн гол онцлог юу вэ?
-Рок попын дуучид оролцож дуулж байгаараа онцлог л доо. Бусад оронд тавихдаа дан дуулалт жүжгийн хэлбэрээр, мэргэжлийн дуучид дуулж байсан.
Уильям Шекспирийн алдарт “Ромео Жульетта хоёр” зохиолоос сэдэвлэсэн Францын хөгжмийн зохиолч Ж.Пресгурвичийн сонгодог мюзиклийг манай уран бүтээлчид албан ёсны зөвшөөрөл аваад тавих гэж байна. Энэ талаар найруулагч З.Лхагвадоржтой ярилцлаа. -Дэлхийн олон оронд тавьдаг сонгодог бүтээлийг Монголд анх удаа тавих гэж байна. Эрхийг нь авсан гэсэн үг үү?
-2001 онд зохиосноос нь хойш дэлхийн олон оронд тавиад байгаа “Ромео Жульетта хоёр” мюзиклийг албан ёсоор эрхийг нь аваад эх орондоо анх удаа тавих гэж байна. Гэхдээ өмнө нь Япон, Солонгост тавьж байсан л даа. Тэнд зөвхөн нэг үзэгдлийг нь ч юм уу, ер нь хэсэглэн тавьж байсан. Харин бид бүтнээр нь тавихаас гадна монгол хэл рүү хөрвүүлээд эх хэл дээрээ тавих гэж байгаа юм.
-Орчуулаад дуулахаар жаахан хэцүү байгаа байх?
-Зохиол нь өөрөө анх их энгийн үг хэллэгтэй зохиогдсон болохоор нэг их асуудал гарахгүй байгаа.
-Сайхан залуу Ромео, үзэсгэлэнт бүсгүй Жульетта болохыг хүсдэггүй уран бүтээлч гэж үгүй. Гол дүрүүдэд ямар дуучид дуулж байгаа вэ?
-Ромеод СУИС-ийн хөгжимт драмын ангийн анхны төгсөгчдийн нэг “А-capella” хамтлагийн дуучин Мөнх-Од, Жульеттад “Классик-Жем” хамтлагийн дуучин Отгончимэг дуулна.
-Олон уран бүтээлчийг хамруулсан гэж сонссон. Өөр ямар дуучин, жүжигчид оролцож байгаа вэ?
-“Ashian shop”, “А-сарella” хамтлагийнхан гээд залуу уран бүтээлчид оролцож байгаа. Мөн рок попын нэртэй дуучид гээд 100 гаруй уран бүтээлч оролцож байгаа.
-Мюзиклээ “Улаанбаатар паласт” тавихаар болжээ. Ямар шалгуураар тэнд тавихаар болов. Мюзиклийн хөгжим дуугарахад танхим, дуу намсгагч зэрэг нь нийцдэг юм болов уу?
-Энэ мюзиклийг тавихаар бүтэн жилийн турш судалгаа хийсэн. Тэгээд францаас мэргэжилтнүүд ирээд Соёлын төв өргөө, УДЭТ, “Улаанбаатар палас”-ын тоглолтын танхимыг үзсэн. Тэгээд “Улаанбаатар палас”-ын танхимын гэрэлтүүлэг тэдэнд таалагдсан болохоор дууны хувьд нийцүүлж болно гэдгийг бидэнд дуулгасан.
-Таны найруулж байгаа “Ромео Жульетта хоёр” мюзиклийн гол онцлог юу вэ?
-Рок попын дуучид оролцож дуулж байгаараа онцлог л доо. Бусад оронд тавихдаа дан дуулалт жүжгийн хэлбэрээр, мэргэжлийн дуучид дуулж байсан.
Б.Сүрэн
0 Сэтгэгдэл
























