Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ
“Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана
2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ
Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ
Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ
Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно
Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
Цахим үнэмлэхээ 1,3 сая иргэн авсан

-Цахим үнэмлэхний хэвлэлтийн явц хэр байна вэ?
-Аравдугаар сарын 1-ний байдлаар 18-аас дээш насны иргэдийн 96.4 хувь буюу 1.7 сая гаруй хүний цахим үнэмлэхийг хэвлэж орон нутгуудад хүргэсэн. Тараалт 80 гаруй хувьтай байна. 1.3 сая гаруй иргэн цахим үнэмлэхээ авсан.
-Орон нутгийн сонгууль болохоос урьтаж цахим үнэмлэхийг хэвлэн тарааж дуусах уу?
-Сонгуулийн насны иргэдийн дөрөв гаруй хувийнх нь цахим үнэмлэх хэвлэгдээгүй. Эдгээр иргэн шилжих хөдөлгөөнд орсон, хаяг болон ургийн овгийн мэдээлэл зөрүүтэй байгаа. Тиймээс тэдний мэдээллийг 21 аймаг, 9 дүүрэгт өгч баталгаажуулж, энэ сарын 15 гэхэд хэвлэж дуусаад орон нутагт хүргэнэ. Өөрөөр хэлбэл, ирэх сарын 1 гэхэд 1.8 сая иргэний үнэмлэхийг тарааж дуусахаар ажиллаж байна.
-Цахим үнэмлэхээ авчихаад алдсан, хаяж үрэгдүүлсэн иргэд хаана хандаж, хэдэн төгрөгөөр дахин хэвлүүлж авах вэ?
-Үнэмлэхээ алдсан, хаясан гэх тохиолдол байна. Иргэний цахим үнэмлэхний үнийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар батална. Дахин хэвлэх үнэ тодорхой болсны дараа иргэний цахим үнэмлэхээ алдсан, хаясан хүмүүсийн үнэмлэхийг хэвлэж эхэлнэ. Харин цахим үнэмлэх нь хэвлэгдсэн иргэдийн хувьд нийслэлийн иргэн бол хорооны ажилтнаас, орон нутгийн иргэд аймаг, сумын бүртгэлийн ажилтнаас авах ёстой. Нэг хороо, суманд 3000 гаруй иргэн байдаг. Харин нэг л бүртгэлийн ажилтан ажиллаж байгаа. Тиймээс цахим үнэмлэхээ аваагүй иргэд хороо, сумын ажилтанд хандах хэрэгтэй.
-Тэгвэл үнэ тодорхой болтол цахим үнэмлэхээ гээсэн хүмүүс яах вэ?
-Оршин суугаа хороо, сумын ажилтанд хандаж үнэмлэхээ алдсан, гээсэн гэдгээ бүртгүүлэх хэрэгтэй.
Орон нутгийн сонгууль ирэх сарын 21-д болно. Гэтэл Монгол Улсын сонгуулийн насны иргэн бүр цахим үнэмлэхээр сонгуульд оролцох хуультай. Мөн зарим иргэний цахим үнэмлэх нь хэвлэгдээгүй учир хороо, банкны үйлчилгээ авч чадахгүй байгаа. Үүгээр ч зогсохгүй хаяж, үрэгдүүлсэн хүмүүс хаана хандаж, яаж авахаа мэдэхгүй байна. Тиймээс энэ талаар УБЕГ-ын Бүртгэлийн хэлтсийн дарга Д.Энхцэцэгээс тодрууллаа.

-Цахим үнэмлэхний хэвлэлтийн явц хэр байна вэ?
-Аравдугаар сарын 1-ний байдлаар 18-аас дээш насны иргэдийн 96.4 хувь буюу 1.7 сая гаруй хүний цахим үнэмлэхийг хэвлэж орон нутгуудад хүргэсэн. Тараалт 80 гаруй хувьтай байна. 1.3 сая гаруй иргэн цахим үнэмлэхээ авсан.
-Орон нутгийн сонгууль болохоос урьтаж цахим үнэмлэхийг хэвлэн тарааж дуусах уу?
-Сонгуулийн насны иргэдийн дөрөв гаруй хувийнх нь цахим үнэмлэх хэвлэгдээгүй. Эдгээр иргэн шилжих хөдөлгөөнд орсон, хаяг болон ургийн овгийн мэдээлэл зөрүүтэй байгаа. Тиймээс тэдний мэдээллийг 21 аймаг, 9 дүүрэгт өгч баталгаажуулж, энэ сарын 15 гэхэд хэвлэж дуусаад орон нутагт хүргэнэ. Өөрөөр хэлбэл, ирэх сарын 1 гэхэд 1.8 сая иргэний үнэмлэхийг тарааж дуусахаар ажиллаж байна.
-Цахим үнэмлэхээ авчихаад алдсан, хаяж үрэгдүүлсэн иргэд хаана хандаж, хэдэн төгрөгөөр дахин хэвлүүлж авах вэ?
-Үнэмлэхээ алдсан, хаясан гэх тохиолдол байна. Иргэний цахим үнэмлэхний үнийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар батална. Дахин хэвлэх үнэ тодорхой болсны дараа иргэний цахим үнэмлэхээ алдсан, хаясан хүмүүсийн үнэмлэхийг хэвлэж эхэлнэ. Харин цахим үнэмлэх нь хэвлэгдсэн иргэдийн хувьд нийслэлийн иргэн бол хорооны ажилтнаас, орон нутгийн иргэд аймаг, сумын бүртгэлийн ажилтнаас авах ёстой. Нэг хороо, суманд 3000 гаруй иргэн байдаг. Харин нэг л бүртгэлийн ажилтан ажиллаж байгаа. Тиймээс цахим үнэмлэхээ аваагүй иргэд хороо, сумын ажилтанд хандах хэрэгтэй.
-Тэгвэл үнэ тодорхой болтол цахим үнэмлэхээ гээсэн хүмүүс яах вэ?
-Оршин суугаа хороо, сумын ажилтанд хандаж үнэмлэхээ алдсан, гээсэн гэдгээ бүртгүүлэх хэрэгтэй.
Б.Мишээл
0 Сэтгэгдэл
























