Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ
“Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана
2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ
Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ
Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ
Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно
Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
Монгол Улсын тэргүүн хатагтай Норвегийн Хүүхдийг ивээх санд зочлов
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Норвегийн Вант Улсад хийсэн айлчлалын үеэр тэргүүн хатагтай Х.Болормаа ойн захад байгуулсан “Авга ах Томмын байшин” цэцэрлэг болон Норвегийн Хүүхдийг ивээх санд зочлов. Цэцэрлэг нь хүүхдийг багаас нь байгальтайгаа зөв харьцаж сургахад онцгой анхаардаг ажээ. Харин сан нь дайны дараа байгуулагдсан бөгөөд хүнд нөхцөлд амьдардаг хүүхдүүдэд туслах үйл ажиллагаа явуулдаг юм байна. Сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ванг Тове Монгол Улсын тэргүүн хатагтайд өөрийн сангийн үйл ажиллагааг танилцуулж, мөн Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар ярилцлаа. Мөн хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд хүүхдүүдэд зориулсан томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар тэд санал солилцов. Монгол улс цөөн хүн амтай учраас хүүхдийн хөгжлийг бодит утгаар нь дэмжиж, харилцан хамтран ажиллахад бэлэн байгаагаа Норвегийн хүүхдийн сангийнхан илэрхийлж байлаа.

0 Сэтгэгдэл