Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
БЗД: Хот нийтийн аж ахуйн чиглэлийн албан хаагчдад ХАБ-ын сургалтыг зохион байгууллаа

Нийслэлээс хот, нийтийн аж ахуйн ажлуудыг дүүрэг рүү шилжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Баянзүрх дүүргийн Засаг даргын санаачилгаар зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, ногоон байгууламж, хог тээвэр, гэрэлтүүлгийн үйлчилгээ эрхэлж буй 16 байгууллагын 300 гаруй албан хаагчдад хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтыг явууллаа.

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Улаан загалмайн хороо, Хотын стандарт хяналтын газар зэрэг байгууллага хамтран энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан.

Ялангуяа зам талбайн цэвэрлэгч нар автомашинд мөргүүлэх, өвөлдөө халтирч унаад гэмтэх зэрэг тохиолдол элбэг учраас хэрхэн аюулгүй байдлаа хангах, Хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм, журмыг сурталчлах нь чухал аж.

Сургалтыг нээж Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлсэн үгэндээ “Хуучин бол хэн нь аль зам талбайгаа хариуцаж байгаа нь тодорхойгүй байсан. Одоо бол дүүргийнхээ нутаг дэвсгэрийн өнгөтэй өөдтэй байлгах нь биднээс хамаарна. Тиймээс санаачилга гаргаад хаврын улиралд зам талбай цэвэрлэхдээ тоос босгохгүй цэвэрлэх, хантаазан дээрээ иргэд рүү чиглэсэн уриа үгнүүдийг байрлуулах зэрэг компанит ажлыг өрнүүлэх нь зүйтэй. Та бүхнийг бүх талаараа дэмжиж ажиллана” гэдгийг хэлсэн юм.

Мөн сургалтын үеэр Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хорооноос анхан шатны тусламжийн талаар үзүүлэх сургалт хийж, Баянзүрх дүүргийн Соёлын ордноос урлагийн тоглолт үзүүллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан