Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
БЗД: Хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь

Баянзүрх дүүргийн зургаадугаар хороонд “Хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Баянзүрх дүүрэг 2024 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаад олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа. Энэ нь Монгол Улсын Засгийн газраас хөгжлийн бодлоготой уялдаж байгаа. Тийм ч учраас шат шатандаа хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр олон ажлыг хэрэгжүүлж байна.

Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны хамт олон болон тус хорооны Оцело Сэргэлт өрхийн эрүүл мэндийн төвөөс санаачлан дүүргийн Эрүүл мэндийн төв, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс дэмжин хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын төлөөлөл асуудлаа ярилцлаа.

Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд Ерөнхий боловсролын хоёр сургууль, улсын гурав, хувийн хэвшлийн дөрвөн цэцэрлэг, гурван өдөр өнжүүлэх төв, дүүргийн усан спорт сургалтын төв үйл ажиллагаа хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэдний төлөөлөл оролцлоо.

Тус хороо нь 100 хувь орон сууц. Тиймээс аюулгүй байдал талаасаа асуудал багатай хүүхдүүдийн дунд үе тэнгийн дээрэлхэлт ихтэйг мэргэжлийн хүмүүс хэлж байсан. Тиймээс үүнийг ил болгож, устгах чиглэлээр хамтран ажиллахаар болсон юм.

“Хүүхдэд бага насанд анхаарал тавьж, хөрөнгө оруулалт хийснээрээ ирээдүйд халамж хүртэгсэд багасна. Тиймээс хүүхдийн асуудалд томчууд анхаарал хандуулж, бодит ажил хийх нь чухал” гэдгийг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Ц.Үүрцайх хэлэлцүүлгийн үеэр хэлсэн.

Цаашид хороо бүрд хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд уулзалт, хэлэлцүүлэг хийж нэг ойлголтыг авч, хамтран ажиллах нь илүү үр дүнтэй гэдгийг хэлэлцүүлэгт оролцсон төлөөллүүд хэллээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан