Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
БЗД: “Микро лион робот” тэмцээнийг анх удаа амжилттай зохион байгууллаа

Баянзүрх дүүрэг нь 2024 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, техникийн сэтгэлгээг хөгжүүлэх, бие даан суралцах үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Баянзүрх Засаг даргын ивээл дор “МИКРО ЛИОН РОБОТ-2024” роботын тэмцээнийг анх удаа зохион байгуулсан. Тус тэмцээнд 20 гаруй сургуулийн 110 багийн 150 гаруй сурагчид мэдлэг, ур чадвараа сорин оролцсон юм.

Үүнд, Баянзүрх дүүргийн 10 сургуулийн 60 сурагч, Сүхбаатар дүүргийн 4 сургуулийн 20 сурагч, Хан-Уул дүүргийн 4 сургуулийн 23 сурагч, Сонгино хайрхан дүүргийн 2 сургуулийн 15 сурагч, Чингэлтэй дүүргийн 2 сургуулийн 6 сурагч оролцлоо.

Робот хөл бөмбөгийн төрлөөр 28 баг өрсөлдөж

Тэргүүн байр “Мега” баг – Тэргэл “Жаргалант сургууль”, Б.Сайханбилэг “Оном”

Дэд байр “44 1-р” баг – Л. Хангай, Энх-Учралт 44-р сургууль

Гутгаар байр “IT Ronin” баг – А. Билгүүн, Б. Оджаргал 14-р сургууль

Тусгай байр “Макро” баг – Хишигбаяр, Буян-Арвижих 53-р сургууль тус тус эзэллээ.

Микро Лион сумо роботын төрлөөр 32 баг өрсөлдөж

Тэргүүн байр “ASSU-Team 1” баг – С. Баттүшиг “ASSU сургууль”

Дэд байр “Мега” баг – Б. Сайханбилэг “Оном сургууль”

Гутгаар байр “ASSU-Team 2” баг – Б. Эрдэнэхүү “ASSU сургууль”

Тусгай байр “Хязгааргүй” баг – О. Гэгээнтөгс 69-р сургууль

Тусгай байр “ML” баг – Эрхэс, Б. Хангай 44-р сургууль

Тусгай байр “Макро-2” баг – Буян-Арвижих 53-р сургууль тус тус эзэллээ

Шоо цуглуулагч роботын төрлөөр 26 баг өрсөлдөж

Тэргүүн байр “Орхон Хасү” баг – Э. Тэмүүлэн 32-р сургууль, Х. Билгүүнтөгс “Орхон Хасү”

Дэд байр “Эхлэл” баг – Эрдэнэжаргал, Энхтөр 69-р сургууль

Гутгаар байр “Astro high” баг – Ханжигүүр, Балжинбавуу “Шинэ санаа Иннова сургууль”

Тусгай байр “Титан” баг – Ганбаяр, Мөнхзаяа “ӨЗБА сургууль” тус тус эзэллээ

Микромаус төрлөөр 24 баг өрсөлдөж

Тэргүүн байр “Орхон Хасү” баг – Э. Тэмүүлэн 32-р сургууль, Х. Билгүүнтөгс “Орхон Хасү”

Дэд байр “Astro high” баг – Ханжигүүр, Соёмбо “Шинэ санаа Иннова сургууль”

Гутгаар байр “Ялалт” баг – Тогтох, Төрболд 69-р сургууль

Тусгай байр “Solo-B” баг – О. Билгүүн, Тэмүүжин “Солонго Эс Эф сургууль” тус тус эзэллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан