Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
БЗД: ЖАНЖИН ЦОМ-2024

Монгол улсын соёл урлагийн ууган байгууллага “Жанжин клуб” байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд “Баянзүрх дүүргийн Соёлын ордон”-оос “ЖАНЖИН ЦОМ-2024” яруу найргийн анхдугаар наадмыг амжилттай зохион байгууллаа.

Нийт 100 яруу найрагч шүлгээ ирүүлснээс дараагийн шатанд тайзнаас 18 яруу найрагч шүлгээ уншсан. Дөрвөн үе шаттай явагдсан тус наадамд Болор цомын эзэн яруу найрагч Б.Жамбалдорж тэргүүн байр эзэлж Жанжин цомын анхны эзэн боллоо.

Хоёр дугаар байранд Болор цомын эзэн яруу найрагч М.Амархүү, гуравдугаар байранд МЗЭ-ийн шагналт яруу найрагч В.Нэргүй, тусгай байранд залуу яруу найрагч М.Дэвээжаргал, Өвөрхангай аймгаас ирж оролцсон Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Д.Өсөх-Эрдэнэ нар шалгарсан юм.

Наадамд Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Тангадын Галсан, Хөдөлмөрийн баатар,Төрийн шагналт, Ардын жүжигчин Намсрайн Сувд, Ардын жүжигчин Гомбын Равдан, Ардын жүжигчин Бэх-Очирын Жаргалсайхан, Ардын жүжигчин Цэндийн Үенч, Соёлын гавьяат зүтгэлтэн Үржингийн Хүрэлбаатар, Урлагийн гавьяат зүтгэлтэн Баатарын Отгонбат тэргүүтэй соёл урлагийн олон алдартнууд хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүллээ.

Урлаг соёлын ууган голомт, олон алдартныг төрүүлэн гаргасан “Жанжин клуб” түүхт 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан