Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Батчимэг: Цахилгаан скүүтерийг 16-гаас дээш, цахилгаан дугуйг 18-аас дээш насныхан жолоодно гэж хуулийн төсөлд тусгасан Улиас модыг хэлбэржүүлэх, молцог түүх, унгарилыг шүршиж угаах ажлыг тогтмол хийж байна 2050 он гэхэд таван хүн тутмын нэг нь өндөр настан болно Агаар, орчны бохирдлыг бууруулах дэд хороог байгуулахаар холбогдох хуулийн төслийг өргөн мэдүүллээ УИХ:Хүрээ амаржих газарт дурангийн аппараттай болсон ч боловсон хүчингүй тул ашиглахгүй байна "61 хүүхдийн зуслангийн 50 нь стандарт хангаагүй байна" “Дэлхийн Монголчуудын наадам”-ын үндэсний бөхийн барилдааны бүртгэл үргэлжилж байна Сүхбаатар дүүрэгт 37 мянган ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо
БЗД: Бүх нийтийн их цэвэрлэгээ

Баянзүрх дүүргийн Засаг даргын “Бүх нийтийн их цэвэрлэгээ” зохион байгуулах удирдамжийн дагуу 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр дүүргийн хэмжээнд их цэвэрлэгээг зохион байгууллаа.

Их цэвэрлэгээнд 350 СӨХ, 3,842 ААНБ, 9 их дээд сургууль, коллеж, зам талбайн арчилгаа, цэвэрлэгээний 3 байгууллага, хог хаягдал тээвэрлэлт, үйлчилгээний 6 байгууллага, ногоон байгууламж, гэрэлтүүлгийн арчлалт, хамгаалалт хариуцсан 8 байгууллага, иргэдийн бүлэг, сайн дурын байгууллага, клуб нийт 81 техник хэрэгсэлтэйгээр 19,870 иргэн цэвэрлэгээнд оролцож нийтийн эзэмшлийн 2,680,000 м.кв талбайг цэвэрлэж, 480 тн үүсмэл болон түүвэр хогийг цэвэрлэн, 105,000 м.кв зам талбайг угааж цэвэрлэн, хөөстэй угаалга хийж, шилэн фасад бүхий 78 барилга, гадна хаягийн 680 байгууламж, 176 хүүхдийн тоглоомын талбай, 12,300 метр хашаа хайс, 139 хогийн сав, 179 гэрэлтүүлгийн шон цэвэрлэн ажиллаа. Дүүргийн нутаг дэвсгэрт ариутгал халдваргүйтгэлийн ажлыг Сэлбэ гол, автобусны буудал, худалдаа үйлчилгээний захууд, нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн нийт 130,000 м.кв талбайд ариутгал халдваргүйтгэл хийгдлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан