Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ “Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана 2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГИЙН ДАГУУ “ЧИНГИС ХААН” ОДОН ХҮРТЭЭНЭ
“Чингис хаан” одон бий болгох тухай УИХ-ын 2002 оны 21 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг парламентын бүтцээр хэлэлцэж байна. Монгол Улсын төрийн дээд шагнал болох уг одонг бий болгох асуудлыг Ерөнхийлөгч асан Н.Багабанди санаачилж, тухайн үеийн УИХ дэмжсэнээр 2002 оны тавдугаар сарын 17-нд уг одонг бий болгох тухай тогтоолыг баталж байжээ. Үндэсний их баяр наадмаар буюу жил бүрийн долдугаар сарын 11-ний өдөр төр, нийгэмд онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын иргэнд болон дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөж, сурталчилах, улсын эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаадын иргэнд хүртээж байхаар тогтоожээ. Өнөөдрийн байдлаар зургаан хүн шагнуулаад байгаа аж.

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаярын танилцуулсан тогтоолын төсөлд “Чингис хаан” одонг эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөр хүртээнэ. Одонд нэр дэвшүүлж, шагнах журмыг Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу баталж байхаар шийдвэрлэн, холбогдох тогтоолын хавсралтыг хүчингүй болгохоор тусгасан байна. Харин одонг дагалдах шагнал, урамшуулал ямар байх, шагналын үнэ хүнд, нэр нөлөөг хэрхэн өргөх, шагнал олгох өдөр болох Чингис хааны мэндэлсэн өдрийг орон даяар амралтын өдөр болгох эсэх нь огт тодорхойгүй байгааг түшээд хэлж байсан. Мөн шагнал гардуулах өдрийг Монголын бахархлын өдөр гэж нэрлэх нь оновчгүй хэмээн үзэж байв. Тиймээс тогтоолын төсөлд өөрчлөлт оруулахдаа энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгохоор оруулсан юм. Гэхдээ уг өөрчлөлтийг оруулахын тулд нийтээр тэмдэглэх баяр ёслолын өдрийн тухай хуульд тусгаж, одон олгохтой холбоотойгоор УИХ-аас журам батлан дагаж мөрдөх ёстой гэж үзлээ. Учир нь, нэгэнт Монголын үндэсний бахархлын өдөр гэсэн өргөн утгаар нь харж, хандах нь зүйтэй гэж байлаа. Тиймээс уг төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн Байнгын хорооны санал, дүгнэлтээ УИХ-д оруулж, танилцуулахаар тогтлоо.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан