Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийг шинэчилнэ

Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд "Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн засварын төсөл”-ийг хэрэгжүүлэхээр боллоо.

Энэхүү төслийн гэрээнд Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара болон Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нар гарын үсэг зурав.

Төслийн хүрээнд, Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн А байрны дээвэр, гадна фасад, дотор засал, дулааны болон цэвэр бохир усны шугам, агааржуулалтын системийг засварлаж, цахилгаан, харилцаа холбооны системийг шинэчлэх юм.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1990 оноос өдийг хүртэл 34 жилийн турш “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Энэ удаагийн төсөл нь Монгол Улсад хэрэгжүүлэх Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 604 дэх, Завхан аймагт хэрэгжүүлэх 24 дэх төсөл болж байгааг Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара онцолж байлаа. 

Тэрбээр, Японы ард түмний халуун сэтгэл шингэсэн төслийг чанартай, үр дүнтэй зохион байгуулан, хяналт тавьж, барилгыг ашиглалтад оруулсны дараа ариг гамтай ашиглахыг хүсэв. 

Энэ удаагийн батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 201.523 ам.доллар юм.

“Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг Япон Улсын Засгийн газар 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн байгууллагатай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог бөгөөд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрууд голлох үүрэг гүйцэтгэдэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан