Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
ЗАВХАН: Хутагтуудын мэндэлсний ойд зориулсан марк гүйлгээнд гарлаа

Завхан аймагт Жалханз хутагт Ц.Дамдинбазар, Дилов хутагт Б.Жамсранжав нарын мэндэлсний ойд зориулсан шуудангийн маркийн нээлт боллоо.

Эдгээр маркийг Монгол Улсын тав дахь ерөнхий сайд Жалханз хутагт Цэдэнсодномын Дамдинбазарын мэндэлсний 150 жил, Дилов хутагт Баашлуугийн Жамсранжавын мэндэлсний 140 жилд зориулан Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар бүтээжээ.


Маркийн анхны өдрийн нээлтийн ёслолд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Цахим хөгжил харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар, “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Тэлмэн, аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нар оролцлоо.

Хоёр цуврал маркийг зургаадугаар сарын 6-наас гүйлгээнд гаргаж байна.

Маркийн зураачаар Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, бурханч лам Г.Пүрэвбат агсан ажилласан байна.

 

Монголын уламжлалт шүтээн урлагт багш дээдсийг хүндэтгэн дээдэлж тогтсон бэлгэдлээр шүтээнийг бүтээдэг. Энэ уламжлалаар зураач дээрх маркуудийг хувь хэмжээний онолоор бүтээжээ.

Жалханз хутагт Ц.Дамдинбазарыг түшлэгт ширээн дээр төрийн сүлд, тамга, долоон эрдэнэ, дөрвөн хүчтэний хамт дүрсэлжээ.

 

 

Дилов хутагт Б.Жамсранжавыг номын хувцастай, хонх, очир барин заларч буйгаар, шашин номд төгс боловсорсон номын багш болохыг бататгасан зохиомжоор дүрсэлсэн байна.

 

Жалханз хутагт Ц.Дамдинбазар нь 1912 онд Монголын баруун хязгаарыг илбэн тохинуулах сайд, 1921, 1922 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр удаа томилогдон ажилласан.
Дилов хутагт Б.Жамсранжав нь 1921-1923 онд Улиастайн сайдаар томилогдон ажиллаж байсан бурхан шашны гүн ухаанд нэвтэрсэн хутагтууд байсан төдийгүй Монголын нийгэм, төрийн үйл хэрэгт тэргүүлэх үүрэгтэйгээр оролцож байсан зүтгэлтнүүд юм гэж Завхан аймгийн ЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч З.Ариунтуяа мэдээлэв. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан