Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
БООМТЫН СЭРГЭЛТИЙН АЙМГИЙН ДЭД ХОРОО ХУРАЛДЛАА

Аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр Монгол Улсын Их Хурлын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийг Завхан аймагт эрчимжүүлэх, Арц суурь боомтыг олон улсын зэрэглэлтэй болгох зорилгоор Боомтын сэргэлтийн дэд хороог аймагтаа байгуулсан.

Аймгийн Засаг даргын гадаад харилцаа, хилийн боомтын зөвлөх З.Хүрэлбаатараар ахлуулсан 15 хүний бүрэлдэхүүнтэй уг дэд хорооны анхдугаар хурал өнөөдөр боллоо.

Дэд хороо Экспорт-үйлдвэрлэл, Импорт, Аялал жуулчлал-тээвэр логистик, хууль эрх зүй гэсэн чиглэлүүдийг баримтлан ажиллана.

Аймгийн Засаг дарга хурлын үеэр хэлэхдээ:

-Арц суурь боомтын үйл ажиллагааг шинэ түвшинд гаргаж, Олон улсын зэрэглэлтэй болгох нь Завхан аймгийн бизнес эрхлэгчдийн ашиг орлогыг дээшлүүлэх, хямд чанартай бараа материал, хүнсээр иргэдээ хангах, татварын бааз суурь, ажлын байрыг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой. Эдгээр зорилтыг ажил хэрэг болгохын тулд дэд хороо идэвх чармайлттай, үр дүнтэй ажиллах шаардлагатай гэдгийг онцлоод, тодорхой үүрэг чиглэлүүдийг өгөв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан