Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
ИРГЭДЭД ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХҮРГЭХ ПРО-БОНО АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Монголын Хуульчдын холбооноос жил бүрийн 05-р сарын 01-ний өдрийг Про-боно буюу иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө мэдээлэл хүргэх өдөр болгон зарласан.

Завхан аймгийн төв талбайд зохион байгуулсан энэхүү арга хэмжээг аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нээлээ.

Аймгийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа Про-боно арга хэмжээнд Завхан аймгийн шүүх, Аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Монголын өмгөөлөгчдийн холбооны Завхан салбарын өмгөөлөгч, Хууль зүйн туслалцааны төвийн улсын өмгөөлөгч, Нийгмийн даатгалын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс оролцож иргэдэд хууль зүйн зөвлөгөө тусламж үзүүллээ.

Мөн арга хэмжээний хүрээнд төгсөх ангийн сурагчдад хууль зүйн мэдээлэл хүргэж ажиллав.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан