Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
ТОСОНЦЭНГЭЛЧҮҮД “ШИНЭ ХОРШОО” ХӨДӨЛГӨӨНИЙ АНХНЫ САНХҮҮЖИЛТИЙГ АВЛАА

Тосонцэнгэл суманд ”Хөгжлийн гарц -2024 Форум” ”Шинэ хоршоо” хөтөлбөрөөр үргэлжиллээ.

“Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтэд Тосонцэнгэл сумын 7 багийн ард иргэд, малчдын 400 гаруй төлөөлөл оролцож, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн Засгийн Газрын бодлого шийдвэр, “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаарх мэдээллийг сонсож санал солилцлоо.

Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн, боловсрол,соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Б.Баярсайхан, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нар оролцов.

Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөний анхдагчид Тосонцэнгэлчүүд боллоо. Иргэдэд үйлчлэх Баруун бүсийн хамгийн анхны төвийг сумдаа байгууллаа. Түүнчлэн Улсын хэмжээнд тус хөдөлгөөний анхны санхүүжилтийг Идэр багийн “Гурван толгодын шим” хоршооны малчид авч чадлаа. Тэд сүүний чиглэлийн үнээ үржүүлэх, 10 га талбайн услалтын систем, хадлан тэжээл бэлтгэх тоног төхөөрөмж зэргийг цогцоор нь худалдан авах төслийг бичжээ.

Бэлчээрийн даац 70 хувиас дээш хэтэрсэн, нэгж малаас авах орлого буурсан, малын тоо толгой хэт өссөн, бэлчээрийн бүтээмж буурсан, ган зудын эрсдэл ихэссэн, малын түүхий эд үнэ цэнэгүй болсон, малын тэжээл үнэд орсон, нэг гэр бүлээс мал маллах хүн хүч цөөрсөн энэ цаг үед “Шинэ хоршоо” хөдөлгөөн хэрэгжиж байгаад малчид сэтгэл өндөр байгаагаа хэлж байна.

Мөн Тосонцэнгэл сум эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд орсон 4 дэх сум боллоо. Энэ нь шөнийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ердийн галлагаанд хэрэглэж буй модны хэмжээг бууруулах, байгаль дэлхийгээ хамгаалах, айл өрхийн зардлыг бууруулах давуу талуудыг үүсгэж байгаа юм.

 

 

 

 

 

 

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан