Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
УЛИАСТАЙ СУМЫН БАГУУДЫН ҮЕРТ АВТСАН АЙЛ ӨРХИЙГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ АЖИЛЛАГАА ЯВАГДАЖ БАЙНА

Өнөөдөр оройны 18 цагийн үед болсон үерийн улмаас Улиастай сумын Жинст, Өлзийт, Чигэстэй, Жаргалант багуудад үер бууж 158 айл үерт автаад байна. Аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр үер болсон багуудад ажиллаж, иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж байна.

Юуны түрүүнд үерт автсан болон, автах эрсдэл бүхий айл өрхүүдийг яаралтай нүүлгэн шилжүүлэх, очих газаргүй иргэдийг байр, хоолоор хангах, иргэдийн эд хөрөнгийг сахин хамгаалах, зам талбайд үүссэн лаг шаврыг зайлуулж, усыг соруулах, үерийн голомтод ажиллаж буй техник хэрэгсэлийг нэмэгдүүлж, түлш шатахуунаар хангах, алба хаагчдыг усны гутал, зөөврийн гэрэл, гар чийдэн, цай хоолоор хангах, Нэгдсэн эмнэлэгт яаралтай тусламжийн хэрэгсэл, ор, эм тариа бэлэн байлгах, ариутгал халдваргүйжилтын бодис, хүн хүчээ бэлдэх зэрэг үүрэг чиглэлүүдийг аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Нэгдсэн эмнэлэг, Зоонозын өвчин судлалын төв, Улиастай сумын ЗДТГ, Хот тохижилт үйлчилгээний албаны удирдлагуудад өглөө. Аймгийн Онцгой комисс одоо хуралдана.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан