Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС УЛИАСТАЙД БОЛСОН ҮЕРИЙН АСУУДЛААР ХУРАЛДЛАА

Улиастай сумын нутаг дэвсгэрт 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 17 цаг 33 минутаас эхлэн үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Жаргалант багт 0,04км2, Жинст багт 0,15 км2, Өлзийт багт 1,12км2 нийт 1,31км2 буюу 131 га талбай үерт өртөөд байна.

Засаг дарга Г.Өнөрбаяр онцгой комиссын гишүүдийн хамт үер болсон багуудад ажилласны дараа аймгийн Онцгой комиссыг хуралдуулж тодорхой үүрэг чиглэлүүдийг өглөө.

Аймгийн Онцгой байдлын аврагчид нийт 25 хүний амь насыг авран хамгаалж, Жинст багийн Ногоочдын хэсгийн 13 айлыг нүүлгэн шилжүүлэв. Мөн сэтэрсэн замыг засварлах, байгууламжийн хог, лаг шаварыг цэвэрлэж тунасан усыг зайлуулах, шороон далан босгох зэрэг арга хэмжээг тус тус авч хэрэгжүүлж байна.

Урьдчилсан байдлаар нийт 158 өрхийн 449 хүн үерт өртөөд байна.

Аймгийн Онцгой комиссын хурлаар уруйн үерийн улмаас үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож, яаралтай хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн төлөвлөгөөг гаргав.

Засаг дарга Г.Өнөрбаяр нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, дараах чиглэлүүдийг өглөө.

Үерт өртсөн үлдсэн айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, зам талбайн лаг шаврыг цэвэрлэх, айл өрхийн эд хөрөнгийг сахин хамгаалах, үер болсон газрын гүний худгууд, ногооны талбай, зооринд шинжилгээ хийж үерт автсан хүнсний ногоог устгалд оруулах, цахилгаанаас үүдэлтэй гал гарах эрсдлээс сэргийлэх, үерийн эрсдэлт бүх айл өрхөд мэдэгдэл болон үертэй холбоотой зөвлөмж хүргэх зэрэг чиглэлүүдээр төлөвлөгөө, зураглал түргэн шуурхай гаргах талаар чиглэлүүд өгөв.

Шуурхай штабын удирдлагын баг, ажиллагаа зохицуулалтын баг, төлөвлөлтийн баг, статистик, судлагаа, дүн шинжилгээний баг, мэдээлэл технологи харилцаа холбооны баг, захиргаа санхүүгийн баг, нөөц хангалтын багуудын ажлын хэсгүүдийг шөнийн турш ажиллаж, 18-ны өглөө ажлуудаа танилцуулахыг үүрэг болголоо.

Мөн ариутгал, халдваргүйжилтыг хийж, халдварт өвчлөл гарахаас сэргийлэхийг Зоонозын өвчин судлалын төвийн даргад, хүүхэд хамгаалал, нийгмийн асуудал, сэтгэл зүйн туслалцаа үзүүлж ажиллахыг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргад үүрэг болгов.

Мөн Улиастай хот өндөр уулын бүсэд оршдог боловч үерийн эрсдэлээс хамгаалах инженерийн байгууламжгүй. Иймд ирэх жилийн төсөвд үерийн эрсдэлээс хамгаалах нэгдсэн байгууламжийн хөрөнгийг суулгаж өгөх нь зүйтэй гэв. Түүнчлэн голын ай сав, уулын ам, үерийн эрсдэлт газруудад газар олгосон эрх бүхий албан тушаалтан иргэдэд учирсан хохирлыг барагдуулахад оролцоно гэдгийг санууллаа.

Аймгийн шуурхай штабыг 24 цагаар ажиллахыг үүрэг болгов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан