Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ “Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана 2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
МАН ЯЛСАН ГАЗАРТ ЗАСАГ ДАРГЫГ АРД ИРГЭДЭЭС ТОДРУУЛНА ГЭЛЭЭ
“Ард түмэнд нээлттэй нам” гэж тунхаглаад байгаа МАН-ынхан Орон нутгийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулж дуусчээ. Нэр дэвшигчдээ тус намынхан жирийн гишүүд дэмжигчдээрээ хэлэлцүүлэн тодруулсан байна.
Харин тодруулсан хүмүүсийг намын хяналтын хороогоор хэлэлцэж хянан батлах гэнэ. Тус намынхан Орон нутгийн сонгуульд “Олны тусын төлөө” гэсэн зарчмыг гол уриа лоозон болгож оролцох аж. Ингэхдээ МАН ялсан тойрог бүрт тухайн сум, баг, хорооны Засаг даргыг ард иргэдээс нь сонгоно гэдгийг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, сум, хорооны Засаг даргыг ард иргэдээс хэлэлцүүлэн итгэл даах хүнийг сонгох юм байна. Харин багийн Засаг даргыг сумын Засаг дарга томилдог болно гэнэ.  МАН Орон нутгийн сонгуульд оролцохын өмнө намынхаа албад, хэлтсийн дарга нарыг сольж, шинэ эрч хүчтэйгээр оролцох гэнэ. Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын даргаар Ш.Раднаасэд, Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн даргаар Б.Хажидмаа, Мэдээлэл технологийн хэлтсийн даргаар Б.Цогтгэрэл, Намын байгуулалтын хэлтсийн даргаар Ч.Жаргалсайхан, Улс төрийн бодлогын хэлтсийн даргаар Н.Дэмбэрэл нар томилогдсон байна. Мөн төрийн албанаас чөлөөлөгдсөн залуус МАН-ын гишүүнчлэлээ сэргээж байгаа аж.
0 Сэтгэгдэл
Urd nx MAN xenees todruuldag baisan ym be MAN-iig songoj oorsdiigoo doosh nx xiisen aimag ter MAN-aaraa xogjuuleerei ted ch 22 jil bidnees mongo xulgailsan ix bayajsan magadgui xulgailsan mongooroo tanai aimagiig xogjuulj tus bolox biz AN 12 aimag, 5 duuregee uls xogjuulj xun shig amxdaruul busad aimag duuregiig MAN-d nx xaya
Хамгийн их уншсан