Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ “Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана 2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
МОНГОЛЫН АРДЧИЛАЛД ҮНЭЛГЭЭ ӨГЧ, АУДИТ ХИЙНЭ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Олон улсын ардчилал, сонгуулийн туслалцааны хүрээлэнгийн Ази, Номхон далайн бүсийн захирал Эндрю Эллис нар Монголын ардчилалд үнэлгээ хийх асуудлаар хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг баримт бичигт гарын үсэг зурсныхаа дараа ноён Эндрю Эллис “Монголчууд урьд нь ардчилалдаа гурван удаа үнэлгээ хийлгэсэн. Монголын ардчилал хэр зөв замаар явж байна, цаашид хэрхэн бэхжүүлэх вэ гэдгийг тодруулах зорилгоор үнэлгээ аудит хийсэн юм. Одоо дөрөв дэх удаагаа үнэлүүлэх гэж байна. Ардчиллыг бэхжүүлэхтэй холбоотой энэ удаагийн үнэлгээнд монголчууд өөрсдөө оролцон хамтран ажиллах болно. Бид олон оронд төсөл хэрэгжүүлдэг. Ази, Номхон далайн бүсэд гэхэд Тайланд, Филиппин, Индонези, Непалд ардчиллыг бэхжүүлэх, сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох, иргэн бүрийг сонгуульд идэвхтэй оролцдог байлгах талаар төсөл хэрэгжүүлсэн. Одоо Монгол Улстай хамтран ажиллах гэж байна” гэж хэлжээ. Өнгөрсөн 22 жилийн ардчиллын үйл явцад бодит үнэлгээ өгөхийн сацуу аудит хийлгэж, цаашид яаж боловсронгуй болгох вэ гэдгийг тодорхойлох үүднээс ийнхүү хамтран ажиллах гэж байна. Ардчилал гэдгийн цаана хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн оролцооноос эхлээд их олон зүйл багтаж байгаа хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн байна. Монгол Улс ардчиллыг бэхжүүлэх, сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор Стокгольм хотод төвтэй Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын энэ байгууллагад 2010 онд гишүүнээр элсчээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан