Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ
“Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана
2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ
Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ
Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ
Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно
Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
АУДИТЫН ГАЗРЫНХАН УЛСЫН ТӨСӨВТ ХЯНАЛТ ТОГТООЖ ЧАДАХГҮЙ ЯВНА
Улс орны санхүү, эдийн засгийн өмнөх оны үзүүлэлтүүдийг тусгасан Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайланг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар авч хэлэлцлээ. Дээрх хоёр баримт бичгийн хэлэлцүүлгийг хийх үеэр гишүүдээс багагүй шүүмжлэл гарч, маргаан өрнөсөн юм.
Тухайлбал, гишүүн Ж.Батзандан “Төсвийн зарлагатай холбоотой гэмт хэргүүдийг Эрүүгийн хуульд төрөл зүйлээр нь тусгайлан заасан байдаг. 2011 оны төсвийн гүйцэтгэлтэй холбоотой ямар төрлийн хэдэн зөрчил гарч, хэн хэнд ямар хариуцлага тооцсон юм бэ” хэмээн лавлаж байлаа. Аудитын ерөнхий газрын дэд дарга Б.Батбаяр хэчнээн хүн ямар хариуцлага тооцсон талаар яг таг тодорхой тоо баримт хэлэлгүй бөөрөнхийлсөн хариулт өгсөн нь төрийн түшээдийн санаанд хүрсэнгүй. Тиймээс дахин нягталж өнгөрсөн оны төсөв нь улс төрийн зорилготой байсан тул тодорхой баримт л хэрэгтэй гэв. Мөн төр ийм замаар төсөвт хандаж болохгүй гэж байсан юм. Харин төсөвт хяналт тавьж, хэрхэн зарцуулж, хааш нь хөрөнгө урсгаж буйг манах хүмүүс Аудитын ерөнхий газар гэдгийг сануулж, иймэрхүү байдлаар хандаж болохгүй шүү хэмээн хатуухан зэмлэл хүртлээ. Ерөнхийдөө аль ч парламентын үед жил бүрийн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэхэд ямар ч тодорхой зүйл огт ярьж байгаагүй. Зөвхөн тэдэн төгрөгөөр тийм ажил хийлээ, өнөөдөр ийм байна гэсэн еөрнхий зүйл л ярьж суусаар өнөөдөртэй золгож байгаа нь нууц биш. Бас ийнхүү хэлснээр буруудахгүй болов уу. Үүнийг ч Байнгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын гишүүн Н.Батцэрэг нар баталж байсан. Мөн УИХ-ын дэд дарга Л.Цог “Өөрсдөө шалгаж, зөрчил дутагдал илрүүлчихээд арга хэмжээ авах тодорхой санал танай байгууллагад огт байхгүй гэж үү. Уг нь, хяналтаа сайн тогтоовол идэж уух нь бага баймаар юм. Гэтэл өнөөдөр эсрэгээрээ явна. Тодруулбал, идсэн нь хожиж, халаасаа түнтийлгэн баяжих болж” хэмээн бухимдаж суулаа.
Цаашид төсвийн гүйцэтгэлийг өмнөх жилийнхтэй нь харьцуулж, ямар шалтгаанаар зөрчил гарч байгааг тогтоон, зөрчил нь ихэссэн, буурсан талаархи дүн шинжилгээг заавал хийж явах нь зүйтэй гэсэн санал гарсан юм. Магадгүй 2012 оны төсвийн гүйцэтгэлд ийм маягийн шинжилгээ хийх бололтой. Ийнхүү аудитын ерөнхий газрынхныг шүүмжилж, зэмлэсээр эцэст нь төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан хоёрыг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүлэхээр болсон юм.

0 Сэтгэгдэл