Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ
“Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана
2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ
Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ
Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ
Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно
Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
ЕТГ-ын дарга П.Цагаан, Олон улсын ардчилал, сонгуулийн туслалцааны хүрээлэнтэй хамтрах гэрээнд гарын үсэг зурав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Олон улсын ардчилал, сонгуулийн туслалцааны хүрээлэнгийн Ази, Номхон далайн бүсийн захирал Эндрю Эллис нар Монголын ардчилалд үнэлгээ хийх асуудлаар хоёр байгууллага хамтран ажиллах Санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.
Баримт бичигт гарын үсэг зурсныхаа дараа ноён Эндрю Эллис хэлэхдээ “Монголчууд урьд нь ардчилалдаа гурван удаа үнэлгээ хийлгэсэн. Монголын ардчилал хэр зөв замаар явж байна, цаашид хэрхэн бэхжүүлэх вэ гэдгийг тодруулах зорилгоор үнэлгээ аудит хийсэн юм. Одоо дөрөв дэх удаагаа үнэлүүлэх гэж байна. Ардчиллыг бэхжүүлэхтэй холбоотой энэ удаагийн үнэлгээнд монголчууд өөрсдөө оролцон хамтран ажиллах болно. Бид олон оронд төсөл хэрэгжүүлдэг. Ази, Номхон далайн бүсэд гэхэд Тайланд, Филипин, Индонези, Непалд ардчиллыг бэхжүүлэх, сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох, иргэн бүрийг сонгуульд идэвхтэй оролцдог байлгах талаар төсөл хэрэгжүүлсэн. Одоо Монгол улстай хамтран ажиллах гэж байна” гэв.
Манай түүхэнд анх удаа Монгол улсын төрийн тэргүүн Швед улсад айлчлалаа эхэлж буй энэ өдөр Ардчилал, сонгуулийг дэмжих олон улсын Засгийн газар хоорондын энэхүү хүрээлэнтэй Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байгаа нь их бэлгэ дэмбэрэлтэй үйл явдал боллоо. Андрес Илью Монгол улс ардчилалдаа үнэлгээ хийлгэдэг талаар дурдлаа. Өнгөрсөн 22 жилийн ардчиллын үйл явцад бодит үнэлгээ өгөхийн сацуу аудит хийлгэж, цаашид яаж боловсронгуй болгох вэ гэдгийг тодорхойлох үүднээс бид хамтран ажиллах гэж буйдаа баяртай байна. Ардчилал гэдгийн цаана хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн оролцооноос эхлээд их олон зүйл багтаж байгаа хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэллээ.
Монгол Улс ардчиллыг бэхжүүлэх, сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор Стокгольм хотод төвтэй Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын энэ байгууллагад 2010 гишүүнээр элссэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Олон улсын ардчилал, сонгуулийн туслалцааны хүрээлэнгийн Ази, Номхон далайн бүсийн захирал Эндрю Эллис нар Монголын ардчилалд үнэлгээ хийх асуудлаар хоёр байгууллага хамтран ажиллах Санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Баримт бичигт гарын үсэг зурсныхаа дараа ноён Эндрю Эллис хэлэхдээ “Монголчууд урьд нь ардчилалдаа гурван удаа үнэлгээ хийлгэсэн. Монголын ардчилал хэр зөв замаар явж байна, цаашид хэрхэн бэхжүүлэх вэ гэдгийг тодруулах зорилгоор үнэлгээ аудит хийсэн юм. Одоо дөрөв дэх удаагаа үнэлүүлэх гэж байна. Ардчиллыг бэхжүүлэхтэй холбоотой энэ удаагийн үнэлгээнд монголчууд өөрсдөө оролцон хамтран ажиллах болно. Бид олон оронд төсөл хэрэгжүүлдэг. Ази, Номхон далайн бүсэд гэхэд Тайланд, Филипин, Индонези, Непалд ардчиллыг бэхжүүлэх, сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох, иргэн бүрийг сонгуульд идэвхтэй оролцдог байлгах талаар төсөл хэрэгжүүлсэн. Одоо Монгол улстай хамтран ажиллах гэж байна” гэв.

0 Сэтгэгдэл