Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Ашиг сонирхлын мэдүүлгээ өгөөгүй 96 албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Авлигатай тэмцэх газрын уламжлалт “Авлигын эсрэг хамтдаа” уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтад тус газрын Тамгын хэлтсийн дарга Ж.Наранбаатар, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Б.Бат-Отгон, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батсайхан, Мөрдөн шалгах хэлтсийн дарга Д.Цоодолсэнгээ, Судалгаа шинжилгээний албаны дарга Д.Дуламсүрэн, Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Э.Амарбат нараас гадна УИХ-ын зарим гишүүн оролцсон юм.
Арга хэмжээний эхэнд Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ. Тухайлбал, албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шинэчлэн бүртгэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, нэгдсэн дүнг гаргасан.
Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн тайлангийн нэгдсэн дүнгээс үзвэл улсын хэмжээнд 46000 орчим албан тушаалтан мэдүүлэг гаргахаас 99,79 хувь нь мэдүүлэг өгчээ. Мэдүүлгээ гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсан 96 албан тушаалтны 80 нь аймаг, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, зургаа нь төрийн захиргааны албан тушаалтан, зургаа нь төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, хоёр нь төслийн зохицуулагч болон хөдөлгөөний тэргүүн, нэг нь Ерөнхий сайдаас томилогддог албан тушаалтан байсан аж. Тиймээс АТГ-ынхан тэдэнд хариуцлага тооцуулах шийдвэрээ холбогдох 27 байгууллагад хүргүүлсэн байна. Одоогоор нэг ч байгууллагаас хариу ирүүлээгүй гэнэ.
Авлигатай тэмцэх газрын уламжлалт “Авлигын эсрэг хамтдаа” уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтад тус газрын Тамгын хэлтсийн дарга Ж.Наранбаатар, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Б.Бат-Отгон, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батсайхан, Мөрдөн шалгах хэлтсийн дарга Д.Цоодолсэнгээ, Судалгаа шинжилгээний албаны дарга Д.Дуламсүрэн, Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Э.Амарбат нараас гадна УИХ-ын зарим гишүүн оролцсон юм.Арга хэмжээний эхэнд Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ. Тухайлбал, албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шинэчлэн бүртгэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, нэгдсэн дүнг гаргасан.
Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн тайлангийн нэгдсэн дүнгээс үзвэл улсын хэмжээнд 46000 орчим албан тушаалтан мэдүүлэг гаргахаас 99,79 хувь нь мэдүүлэг өгчээ. Мэдүүлгээ гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсан 96 албан тушаалтны 80 нь аймаг, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, зургаа нь төрийн захиргааны албан тушаалтан, зургаа нь төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, хоёр нь төслийн зохицуулагч болон хөдөлгөөний тэргүүн, нэг нь Ерөнхий сайдаас томилогддог албан тушаалтан байсан аж. Тиймээс АТГ-ынхан тэдэнд хариуцлага тооцуулах шийдвэрээ холбогдох 27 байгууллагад хүргүүлсэн байна. Одоогоор нэг ч байгууллагаас хариу ирүүлээгүй гэнэ.
Б.Алтан
0 Сэтгэгдэл
























